3.

143 24 4
                                    

✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧

    ✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧

Тэхён буцаж ирэн өрөөнийхөө хаалгыг нээхээр оролдоход хэн нэгний "ёооё" гэх чимээ дуулдав. Эргэн харвал нэг гулгадаг тавцан (скүүтэр) өнхөрч байлаа. Гулгадаг тавцанг хөлөөрөө зогсоон цааш харвал зэргэлдээ өрөөний өвчтөн Аёон газар уначихсан хэвтэж байхыг олж харав.

Аёон Тэхёныг олж хараад "Өө сайн уу? Чи миний шоуг үзэж чадсангүй" гээд газраас өндийн инээмсэглэнэ.

"Тиймээ. Чи наанаа акробат хийгээд байгаа юм уу?"

"Үнэндээ үгүй ээ. Миний хөл бараг хугарчихсан" гээд Аёон хэнэггүй инээв.

"Үнэнээ хэлсэн чинь догь байна шүү. Би бол Тэхён. Ким Тэхён" гээд гулгадаг тавцанг нь түүн рүү буцаан өнхрүүлэв.

Аёон тавцангаа сурамгай гэгч нь аваад "Би бол Аёон. Ким Аёон" гэж хэллээ.

"Бисэпэсиа... Энэ ч хэцүү шүү" тэд өрөө өрөөнийхөө хаалганы урд сууцгаан эмнэлгийн заалаар явах хүмүүсийг ажин ярилцана.

"Тиймээ. Надад шилжүүлэн суулгах уушги байхгүй ээ" Тэхён энэ удаад гунигтай хариулна.

"Хэзээ гэрээ хийсэн юм?"

"Бараг 8 сарын өмнө. Бисэпэсиа намайг хурдтай эзэгнэж байгаа. Би мэс заслын жагсаалтанд байж байгаад хасагдчихсан"

"Тэгвэл чи одоо Жонгүгийн хяналтанд орсон байх нь ээ"

"Тиймээ. Тэр ер нь яачихсан юм бэ? Тэр надад өөрийгөө хяналтын асуудалтай гэж хэлсэн"

"Хүссэнээрээ л нэрлэ. Тэр угаасаа хүссэн бүхнээ хийдэг юм. Намайг ч хүртэл дэглэм бариулдаг"

"Тэгэхээр... та хоёр нөгөө юу..."

"Үгүй дээ. Бид үерхдэггүй. Би түүнийг долоон настайгаасаа хойш мэднэ. Бид зүгээр л сайн найзууд"

"Мэдэхгүй юм даа. Чи түүнд хайртай юм шиг сонсогдож байна"

"Мэдээж би түүнд хайртай"

Five Feet Apart Where stories live. Discover now