цуст тэмдэглэл

30 3 1
                                    

   Намайг Акито гэдэг. Би Японд нэг зочид буудалд ирээд өрөөнд ортол орон доороос нь хар хавтастай зарим цаас нь цус болсон тэмдэглэл болон нэг хуурцаг олсон юм. Одоо бүгдээрээ хамт уншиж үзье. Тэмдэглэлд:
 
《Сайн байна уу? Энэ тэмдэглэлийг уншиж байгаа өдрийн мэндийг хүргэе. Намайг Сора гэдэг. Би хоёр найзтайгаа хамт Японы соёл болон бусад зүйлсийг судлахаар ирсэн юм.
   Өнөөдөр бидний эхний өдөр. Бид таны байгаа буудалд орж ирсэн. Гэтэл хуучирсан хананд нэг нүд байхыг нь олж хараад шууд ямар зүйл болох талаар нь судалсан юм. Одоо байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. Хэрэв байвал айх хэрэггүй тэр зөвхөн гарч, орж байгаа хүмүүсийг л ажигладаг. Гэм хоргүй шүү....
     Орой нь би ойр хавьтай танилцахаар гарсан. Гэтэл намайг нэг зүйл дагаж байгаа мэт санагдаж байлаа. Гэхдээ би огтхон арагш харж зүрхлээгүй. Учир нь би түүнийг юу болохыг мэдэж байсан юм. Шаахайгаас нь " Бэто бэто" гэх дуу гарч байсан тул түүнийг Бэтобэто-сан гэж гадарласан юм. Хэрэв таньд ийм зүйл тохиолдвол нэг ухраад " таны дараа Бэтобэто-сан " гэж хэлээрэй. Тэгвэл тэр яваад л өгнө.
      Өглөөхөн буудалдаа буцаад очиход нэг найзын минь үсээ хайчлаад хаячихсан хэвтэж байлаа. Би сэрээгээд юу болсонг асуутал " би тэгээгүй " гэж л хэлсэн. Энэ үгийг сонсоод Ками-Кири байж магад гэж бодлоо. Тэр ихэнхдээ эмэгтэй хүний үсийг хайчлан иддэг юм. Гар хайч шиг хэлбэртэй. Их л сонин амьтан.
      Хоёр дахь өдөр боллоо. Өдөрхөн тийшээ бид нар зах орж хүнс цуглуулхаар болсон юм. Би хажуугаар нь жоохон юм судалъя гэж бодоод нэг хүнээс "ойр хавьд хачин зүйлс болсон уу?" гэж асуусан чинь өдөөс хачин царай гаргангуутаа "Баке-Күжира" гэх нэг ясан халимны тухай яриад байсан. Тэр нь загасчдын завийг даган энд ирээд бүх зүйлсийг нь сүйтгэсэн гэсэн. Халим гэхээр нэлээд том хэмжээтэй байсан бололтой.
      Орой бид салхилахаар гарч нэгэн саравчинд ирсэн. Гэтэл тэнд нэгэн үзэсгэлэнт эмэгтэй зогсож байлаа. Би тэрнээс "ийм орой ганцаараа юу хийж байгаа юм?" гэж асуулаа. Гэтэл шууд босож ирээд "чамайг хүлээж байлаа!!" гээд л чанга орилсон. Гайхаад тэр эмэгтэйг дахин хартал толгойныхоо ардаа амтай аймшигтай болсон байлаа. Азаар би түүнийг юу болохыг мэдэж байсан. Өмнө нь түүний талаар уншиж байсан юм. Тэр бол Фүтакүчи Онна. Тэрэнтэй таарсан бол шууд зугт. Миний мэдэхийн түүнийг аргалах ямар ч арга байхгүй. Тийм учраас бид шууд зугтсан. Гэхдээ тэр ардаас нэг зүйл хэлээд байсан. "Удахгүй та нар бүгд үхнэ" гэж л надад дуулдсан..........
        Наашаа ирэх замд хоёр найз минь "Имори" гэх гүрвэлүүдэд алуулсан. Миний хоёр найз минь үхчихлээ. Би айж байна........хуурцагыг сонс......》гээд дуусчихсан байсан. Тэгээд хуурцагыг тоглуулахд.《Би буудал руу хүрж ирэхэд дээвэр дээр нь нэг үслэг хачирхалтай зүйл байсан. Тэр "Кэкэген" байх... тэр бол азгүйтэл, өвчин зовлон, тахлын сүнс......тэр яг одоо миний ард байна.......баяртай.....》гээд баахан орилоод дуусчихсан. Энийг сонссоны дараа хэн нэгэн миний ард байгаа мэт санагдаж байлаа ...........

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 15, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Цуст тэмдэглэлWhere stories live. Discover now