Би бол Пак Бүни. Одоо их сургуульд орох гэж байгаа юм л даа. Яг үнэндээ маргааш хичээлийн эхний өдөр. Их догдолж байна шүү!! Гэхдээ үүнийг ярихаасаа өмнө өмнөх амьдралаа ярьсан нь дээр байх.
Би ахлах сургуульд байхдаа өөрийн царайнаасаа их ичдэг байсан юм аа. Яагаад гэж үү?
Анхнаасаа тийм байгаагүй юм шүү!! Дунд ангид байхдаа нэг бандид сэтгэлээ илчилсэнээс эхэлсэн юм. Тэр намайг их муухай хаясан. Намайг царай муутай, муухай биетэй, эмэгтэй хүүхдийн шинжгүй надаас хол бай, надад сайн гэж хүнд битгий хэлээрэй ичмээр юм гэх мэтээр доромжилоод хаясан. Үнэхээр л би царай муутай хүүхэд байсан. Хамгийн аймшигтай нь тэр миний хамгийн сайн найзтай маргааш нь л үерхсэн юм. Найз маань миний яасан болохыг хамгийн сайн мэдэж байсан мөртлөө. За ер нь найз ч гэж дээ. Намайг сурлага сайтай болохоор ашиглах гэж найзалдаг байсан болохыг би сүүлд мэдсэн юм. Би тэрнээс хойш хүнд ч итгэхээ больж өөртөө ч итгэлгүй болсон юм. Өөрийнхөө царайг үзэн яддаг болсон. Нэг ч найзгүй зожиг нэгэн байсаар сургуулиа төгссөн. Би интернетээр хөөрхөн аядолуудыг харж тэд нар шиг хөөрхөн болохыг хүсдэг байлаа. Ялангуяа яг л Ким Жисүү шиг....
Ахлах сургуулиа төгсөөд би гоо сайханы хагалгаанд орж өөрчилөгдөхөөр сэтгэл шулуудсан юм. Харин ээж аав минь намайг ийм зүйл хийхийг хүчтэй эсэргүүцэж байсан. Гэхдээ би нэгэнт шийдсэн учир, амиа хорлоно гэж сүрдүүлж зөвшөөрүүлсэн юм. Одоо би бусад шиг хөөрхөн, өмнөх Пак Бүни биш, өөр хүн болж амьдарна, хэн ч надад саад болохгүй, хар дарсан зүүд минь ингээд дуусч байна. Би маргааш өглөөг тэсэн ядан хүлээж байна!!!Үргэлжлэл бий😍💪
Таалагдсан бол vote, comment 💋🤭😊
YOU ARE READING
Kim Jisoo❤️😊Жисүү намайг өөртөө итгэлтэй болгосон
AdventureНэгэн өөртөө итгэлгүйн улмаас царайгаа өөрчилсөн охины түүх