@borahaeya

196 29 36
                                    

Дугаар 31
Сайн байцгаана уу? Зохиолчтой хийсэн ярилцлагын ээлжит нэгэн дугаараар маань borahaeya хаягийн зохиолч маань оролцлоо. Их хэрэгтэй,сонирхолтой дугаар болсон гэдэгт итгэлтэй байна.

Хаягууд:
fb:김지니
twitter: mLccAm25oYwfyOD

🌼Бидэнтэй холбогдсонд баярлалаа. Ярилцлагынхаа эхэнд та өөрийнхөө тухай товчхон танилцуулж өгөөч.

-Миний тухайд Ким Жини гэдэг.Солонгост Сөүлд амьдардаг одоо ахлахын 1 дүгээр ангид сурдаг.Ийм л охин байна даа...

🌼Танилцахад таатай байнаа☺️ Анх ваттпадын тухай хаанаас олж мэдсэн бэ? Ваттпадад нэгдэж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач

-Анх хамаатны маань эгч солонгост ирээд ганцаараа утсаа хараад л инээгээд байдаг байсан юм.Би найз залуутай юм байх л гэж бодсон ч хааяа харахад чат гэхэд арай л их харагдаад 😂утсыг нь аваад харж байсан.Тэр үеэс л Ваттпад гэх ёртөнц рүү гарахгүйгээр орсон доо.

🌼Та энэ хугацаанд нийт хэдэн зохиол бүтээл туурвисан бэ? Драфт дотроо хадгалж байгаа болон нийтэлсэн өгүүллэгүүдээ танилцуулж өгөөч

-Би уншаад 3-4жил болж байгаа ч бичээд ердөө л 3 одоо 4 дэх сарлуугаа орох гэж байгаа анхлан бичээч.Энэ 3 сар гаруй хугацаанд 13 бичвэр нийтэлж хүмүүсийн хүртээл болгосон.
Драфтдаа хадгалж байгаа бичвэрүүд гэвэл бүхий л төрлөөр байгаа лдаа.Фантаси,Романс,
Аймшгийн гээд л санаа олдвол л буулгаж байдаг учраас уншигчиддаа барих олон бэлэгнүүд бий

🌼Их олон төрлөөр бичдэг юм байна шүү дээ. Ямар төрлийн өгүүллэг бичих нь хялбар мөн ямар төрлөөр бичихэд хүнд байдаг вэ?

-Фантаси бичвэр бичих нь надад илүү амар байдаг.Дараа дараагийн хэсгүүдээ бичихдээ өөрөө ч бас орчихдог учраас тэр.
Хэцүү гэж тодорхойлох бичвэр одоохондоо алга л байна.Төгсгөл бичих л хэцүү санагддаг даа.

🌼Өгүүллэг бичихдээ юунд нь хамгийн их анхаарал хандуулан их цагийг зарцуулдаг вэ? Мөн өгүүллэгүүдээ хэрхэн төлөвлөж бичдэг вэ?

-Бичвэр бичихдээ утга санаан дээр их анхаардаг.Үг үсгэнд ч мөн анхаарахыг хичээдэг ч зав цагаараа зөөврийн компьютераа байнга асааж,унтраах нь хэт ядаргаатай болохоор утсаараа бичихээр үг үсгийн алдаа гарчихаад байдаг маань учир дутагдалтай байгаа ч засах болноо.
Бичвэрүүдээ яг гол болох хэд хэдэн үйл явдлыг нь бодчихоод дараа нь туслах үйл явдлуудыг нь бодоод бичдэг.Хааяа даа дэвтэр дээрээ ч хөтөлчихдөг.Тиймэрхүү маягаар л бичдэг.

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now