Heartily

451 33 3
                                    

Бид бүгд Чэёоныг шинэ машин авсан гэх сурагаар хамтдаа гарцгаахаар шийдсэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бид бүгд Чэёоныг шинэ машин авсан гэх сурагаар хамтдаа гарцгаахаар шийдсэн юм.

Чэёон "Аав төрсөн өдрийн бэлэг гэж авч өгсөн юм ямар вэ дээ?" Түүнийг машинаа налан зогсонгоо хэлэхэд бид бүгд орилолдов. Энэ үнэхээр янзтай дээр гайхалтай машин байcан юм...

Жисү "Энэ үнэхээр үнэхээр янзтай" түүнийг орилсоор машиныхан ийш тийш очно харан алмайрхад нь бид инээлдсээр түүнийг шоолов.

Жэнни "Одоо тэгээд хайчих юм?"

Би "Шөнийн клуб явбал ямар вэ дээ?"

Бид ч оролгүй удсан болохоор тэд дэмжин орилолдсоор толгой дохицгоов.  Чэёон "За тэгвэл бүгд суудалдаа" гэхэд бид ч машинд нь орж суулаа.

Түүний машиныг мялааж бид хөгжмөө хамгийн чанга дээр нь тавьхад явж буй дуу нь бидний хамгийн ихээр мэддэг дуу байсан юм. Дуйрааж хамтдаа чангаар дуулна хотийн төвын шөнийн цагаар нь хурдаа нэмэн чангаар дуу хангинуулан явцгаан. Бүгд л сэтгэл нь хөөрчихсөн байсан дээр тэд юу болоод байгааг ч анзаарахааргүй байсан юм...

Бид хурдаа хэтрүүлсэн болохоор ардаас цагдаагийн машины дуу хангинахад бид сандралдалаа...

Жэнни "Чэёон аа хурдаа нэмэх хэрэгтэй"

Чэёон "Ойлголоо доо" тэр улам хурдаа нэмэх ч ардаас дагж буй цагдаагийн машиныг төөрүүлж чадахгүй байв.

Жисү "Зүгээр машинаа зогсоочихсон дээр биш үү?"

Би "Үгүй ээ тэгчихвэл бид өнөөдөр цагдаагийн газар хонохоор болчихно шүү дээ"

Жисү "Заза ойлголоо."

Бид ч хурдаа хэт давсан байгааг гадарлаж байгаа ч юм хэлсэнгүй.
Чэёоны ард толь руу харж байгаад огцом тоормослоход бид урд талын цонхоо хүчтэй мөргөнө нэг л мэдэхэд уулруу өнхөрч байгаагаа мэдэрлээ...

BLACKPINK's Love Story Ver.2 <King Of Samurai>Where stories live. Discover now