-"Хөлөө хаана тавьж буйгаа үл мэдэн арай ядан гишгэлсээр гэрийнхээ хаалгыг татан ормогцоо хөл алдан уналаа"
-7хон хоногийн өмнө уулзсан тэр нэгэн эрхэм. Зүрхэнд нь хайрын оч гялбуулчихаад, сэтгэлд нь сэв суулгаад оджээ.
/Цаг хугацааг хурдасгая/-Өдөр хоног өнгөрөх тусам улам л турж эцсээр....
Хэдхэн хоногийн өмнө л хэрсүү, ухаалаг,цоглог нэгэн байсан ч одоо нүүрэнд нь инээмсэглэл бус хатсан нулимсны ором үлдэж...
Нүдэнд нь гал цог бус гуниг мэдрэгдэх гашуун үнэн л үлдэж...
Гэхдээ тэр үүнээс олон хоног гашуудаж байж чадах ч тэгэхийг хүссэнгүй.
Удаан хэвтэснээсээ болж хөшсөн биеээ арай хийн хөдөлгөж өндийн суугаад, хэдийн омголтож хатсан уруулаа чийглэх ус уухаар гал тогоог зорилоо.Цэв хүйтэн усыг хоолой давуулан залгихдаа "одоо гуниглаж суух цаг биш" гэж бодоод амжсан ч түүний хүссэнээр сэтгэл зүрх нь амархан захирагдчихсангүй...
Ядарсан,өвдсөн, гунигласан, шаналсан, баярласан, хөөрсөн мэдрэмж төрсөн үеүддээ тэрээр хийлээ тоглоод амар амгаланг мэдэрдэг учир хүрэн өнгийн гоёмсог хэрнээ нэлээн хуучны, ишин дээрээ Дахи гэж сийлсэн ээжийнхээ хийлийг бариад, яг одоо өөртөө төрөөд буй мэдрэмжийг илэрхийлэх ая тоглож эхэллээ.
Өрөөнд намуухан боловч үе үе хэмнэл нь нэмэгдэх ая эгшиглэсээр...
Гаёоны нүднээс хэдийн урссан нулимс нь цамцан дээр нь буух аж...
"Энэ үед өөр нэгэн зүрх мөн л шаналж байлаа"
"Юнги-ийн талаас"
"Саяхан сонссон зүйлдээ итгэж өгөлгүй аавынхаа гэрээс гарсан ч түүний хэлсэн үг одоо ч чихэнд нь цуурайтсаар""Чиний хурим 7хоногийн дараа болно. Бэлтгэлтэй байгаарай! Чи удахгүй хүний нөхөр болох учраас Сүжинд халамжтай нөхөр нь болж өгөөрэй! Миний хүү одоо том хүн" хэмээх аавынхаа үгсэд үнэхээр гомдсон шүү дээ.
~Өөр нэгэн үзэсгэлэнт бүсгүйд ухаангүй хайртай хэрнээ зүс мэдэх төдий эмэгтэйд халамж тавьж, бүр хамт амьдарч чадна гэж үү?
"7хоногийн дараа"
-Энд тэндгүй тэдний хуриманд уригдсан хүмүүс. Бүгд л инээмсэглэх бол ганцхан хүн л урвагар зогсоно.~Тиймдээ энэ бол би! Өрөвдөлтэй хувь тавилангаар хайргүй хүнтэйгээ гэрлэж, уяатай нохой шиг амьдралдаа бэлдэн зогсох БИ.
-Сүйт залуу Мин Юнги та Пак Сүжинийг өөрийн эхнэр Мин Сүжин болгож жаргалтай,зовлонтой /бла2/ бүх үед нь хайрлахаа тангараглаж байна уу?
~Ү- т-тиймээ
-Сүйт бүсгүй Пак Сүжин та Мин Юнгийг өөрийн нөхөр болгож Мин Сүжин болж жаргалтай, зовлонтой/бла22/ бүх үед нь хайрлахаа тангараглаж байна уу?
~ТИЙМ
-Жаргалтай хосууд минь үнсэлцээрэй^^( үхсэнн юун жаргал маргал.....>_<..)
"Болчихлоо. Тиймээ хайргүй хүнтэйгээ насан туршдаа шар махтайгай хатах амьдрал минь ирчихлээ"
Уучлаарай Гаёонаа. Хайрынхаа төлөө тэмцэж үл чадах арчаагүй намайг хайрласанд баярлалаа. Чамайгаа зовооныхоо төлөө амсах шийтгэл минь энэ амьдрал болог. БАЯРЛАЛАА бас БАЯРТАЙ.
-Гаёоны талаас.
"Тиймээ. Тэр оройноос хойш тэр над дээр ирэлгүй хэдийн сар болчихож.
Битгий ир гэсэн минь хэцүү бүхнээ давчихаад ирээрэй гэсэн үг байсан шүү дээ""Магадгүй чи минь хэн нэгэн эмэгтэйн нөхөр болчихсон байх тийм үү?"
"Тэгвэл ч чамайгаа өөрөөсөө үүрд явуулхаас өөр арга байхгүй биз дээ?"
"Анхны хайр бүтдэггүй гэдэг үг үнэн байж ээ?"
"Иргэж ирээгүй анхны хайрт минь. Үүрд яв даа! Чамдаа гай удахыг хүсэхгүй байна"
"Чи миний хэзээ ч тоглож чадахгүй ХИЙЛИЙН АЯ байж"
-Хүүхх анхнаасаа гунигтай төгсөх байсан юм өө. Би өөрөө энэ анхны хайрыг бүтдэггүй гээд итгэчихсэн хүн болохоор ингээд биччихлээ.
Хамгийн анхны 3 хэсэгтэй өгүүллэг байлаа. Бичих юмсан гэж боддог хүслээ ямартай ч дарчихлаа.
Дараа нь Бүрэн хэмжээний зохиол бичих зоригтой болчихоод бичнээ.
-Jigure
YOU ARE READING
/ДУУССАН/ •First Love• 【SUGA•MGL】
Romansa-Гунигтай тришот болно. -Хүндэтгэсэн:Jigure -"Хайр дурлалд татах хүчийг буруутгах шалтгаан үгүй"