𝙋𝘼𝙍𝙏.1

49 3 0
                                    

~Сайн уу? Охидод тулгардаг асуудал, сэтгэл санааг нь дэмжихээр бяцхаан зөвлөгөө өгье гэж бодлоо. За юутай ч өөрийгөө танилцуулъя. Намайг  Нандин гэдэг. Одоо 16 настай. Мэдээж өсвөр насны үед хэрэгтэй, хэрэггүй бодолд маш ихээр дарагддаг. Та нарт ний нуугүй хэлэхэд би ч мөн ялгаагүй тиймэрхүү сонин2 хэрэггүй бодол бодож сүүлдээ тэр нь даамжирсаар өөрийгөө бусадтай харьцуулж эхэлдэг. "Тэр үнэхээр хөөрхөн. Би яагаад тийм биш юм болоо.Тэр надаас илүү гоё хувцасладаг, илүү гоё утас барьдаг. Тэгтэл би царай муутай,онцгой зүйлгүй" гэх мэтээр өөрийгөө доошоо хийдэг. Яахав бүх хүмүүс ингэдэггүй ч яг ихэнх өсвөр настангуудад тохиолддог болохоор бичлээ шүү! Мөн "Манай гэрийн боломж бага зэрэг муу,би хүссэн зүйлээ өмсөж, авч чадахгүй байна гээд л үнэхээр хэрэггүй зүйлс боддог. Би ч бас тэгж байсан удаа бий. Гэхдээ энэ дэлхийд хүмүүс хөдөлмөрлөж хүссэн зүйлээ авдаг, хөдөлмөрлөж л мөрөөдөлдөө хүрдэг гэх үнэнийг би 16 жил амьдрахдаа яс махандаа тултал ойлгосон юм!. Ээж минь намайг хэрэггүй зүйлс бодож байгааг мэдээд зүгээр суугаад хүссэнээ авахгүй гэх хатуу үнэнийг ойлгуулахаар намайг ажил хйилгэсэн юм. Үнэндээ та нар гуанз, рестораны ажлыг гаднаас нь дүгнэн амархан гэж боддог биздээ. Яг л хоолоо зөөгөөд л өшөө юм хийхгүйгээр мөнгө авдаг гэж.... Би ч бас тэгж боддог байснаа нуухгүй ээ. Гэвч тэр жил би яаж зовж мөнгө олдог гэдгийг үнэхээр ойлгосон юм. Та нар ч бас хөдөлмөрлөж мөнгө олдог гэдгийг эндээс уншаад ойлгоосой гэж хүсье.

"Хүссэндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөдөг дэлхийд бид амьдардаг юм"
              -𝙆𝙞𝙢 𝙅𝙞𝙨𝙤𝙤

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 07, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Зөвлөгөө~Where stories live. Discover now