⚘18⚘

586 56 17
                                    

Тэхён үнсэлтээ салгаад,надруу гүн бор нүдээрээ ширтэж эхэллээ.

Тэр ширтсээр л байсан бөгөөд би энэ эвгүй байдлаас гарахын тулд хоолойгоо засаад:

-Би явж унтлаа.Сайхан амраарай хэмээн хэлчихээд түүний үгийг ч сонсохгүй,шууд л өрөөрүүгээ гүйн орж ирэн,орон дээрээ тэрийн хэвтэв.

Саяхан л Тэхёнд үнсүүлээд зогсож байсан хэдий ч үнэн дээ миний бодол Жонгүгаар дүүрчихээд байсан юм.

Жонгүг юу хийж байгаа бол?

Надад гомдчихсон байх даа...

Гэртээ харьсан болов уу?

Түүнд надаас ч илүү нэгэн олдоосой...

Жонгүгийг өөр сайн нэгэнтэй учирч,хамт инээлдэн явж байгааг нь харвал энэ л миний хувьд хамгийн том аз жаргал байх...

⚘⚘⚘

Тэхёнтой хамт Австралируу зугтаад,аль хэдийнээ 9 хоносон байлаа.Бид далайн эргийн ойролцоо байрлах энгийн л нэгэн байшинд амьдарч байгаа.Үнэн дээ энэ байшингаас далай үнэхээр сайхан харагддаг юм.

Тэхён бид хоёр ээж,аав,Юнха эгч,Жонгүгийн хэнд нь ч явж байгаа талаараа хэлээгүй.

Нууцаар зугтаж,дугаараа сольчихсон учраас тэдний санаа ихэд зовж байгаа нь лавтай.

Гэхдээ явахын өмнөх өдрүүдэд тэдэнтэй хамт сайхан дурсамж бүтээлцсэн л дээ.

Жонгүгтай найзын холбоо тогтоож,паркын тоглоомон дээр тоглож,үзэсгэлэнт далайг ширтэнгээ дуу сонсон сууж,аав ээжтэйгээ дэлгүүр хэсэн,тэдэнд өөрийн гарын хоолоо хийж өгсөн.

Гэвч Юнха эгч гэртээ огт ирэхгүй байсны улмаас түүнтэй хамт сайхан зүйлс хийж чадаагүй...

Магадгүй тэр өөр нэгэнтэй хамт амьдарч байгаа биз...

-Дуу сонсох уу?

Тэхён далайн эрэг дээр сууж буй намайг хараад ийн хэлэхэд нь би толгой дохилоо.

Жонгүг байсан бол энэ далай илүү үзэсгэлэнтэй харагдах байсан даа...

Тэхён надад чихэвч зүүлгээд "Let Go" гэх дуу тавив.

"Баяртай гэж хэлэх хэцүү ч
Зугтаж чадахгүй нь
Би чамайг явуулахад бэлэн байна...
Бидний хамт даа харсан тэнгэрийн өнгө
Хамт алхсан замын үнэр
Эднийг бүү мартаарай..."

Colorless Flower [√]Where stories live. Discover now