4.

138 29 7
                                    

✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧

   ✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧

Нар мандаж өглөө болоход эмнэлэгийн кафед Жонгүг ээжтэйгээ ярилцан сууна.

"Салалтын дэглэм танд зохихгүй ээ Жон эзэгтэй"

"Яагаад тэгж бодоов хонгор минь"

"Та одоо ч хангалттай туранхай байна Үүнээс илүү турчихвал миний өнгө төрхөнд муугаар нөлөөлөх нь байна"

"Зальтай золиг. Ээждээ анхаарал тавиад байгаа юм байх гэсэн чинь чиний өнгө төрх гэнэ ээ" гэсээр хатагтай Жон үзэсгэлэнтэй ч мөн гунигтай нүдээрээ инээмсэглэнэ.

Жонгүг ч ээжтэйгээ хамтдаа инээлдсээр чимээгүй байдал ноёрхох тэр мөчид л гуниг сэмээрхэн тэднийг бүрхлээ.

"Хүү минь ээж нь чамдаа маш их хайртай"

"Би ч гэсэн таньдаа хайртай"

"Чамгүйгээр би яах учраа ч олохгүй нь" энэ удаад үзэсгэлэнт хатагтайн нүднээс нулимс дуслаа.

Жонгүг харин гунигтай инээмсэглэсээр хариу үл хэлнэ.

Ээж нь явсаны дараагаар сувилагч түүний өрөөнд орж ирлээ. Сувилагч бүсгүй түүнээс эелдэгээр гэдсээ гаргахыг асууж гэдсээр нь орсон гуурсны шархыг шалгалаа.

"Хэр байна даа?"

"Сайнгүй ээ"

"Уусмалаар шалгаж үзээд нэг хоёр өдөр ажиглая. Юуны магад зүгээр цэвэрлээд өнгөрч болох ч байж магадгүй"

Хэрвээ гуурсаар бохир орж шархалсан байвал хагалгаанд орох хэрэгтэй болох нь байна. Бие минь тэсэх хэрэгтэй шүү.

Жонгүгийг ийнхүү бодолдоо автан зогсож байхад "Дасгалын цаг" гэсэн сэрүүлэг түүнийг бодлоос нь салгалаа.

"За баярлалаа сувилагчаа. Би дасгалын өрөө рүү явлаа."

Гүйлтийн зам түүнээс цааш зургаан алхамын зайд жийдэг дугуй байрлана. Жонгүг Тэхён хоёр дасгалын өрөөнд дасгалаа хийж байгаа нь энэ байв.

Five Feet Apart Where stories live. Discover now