Юу вэ?

12 0 0
                                    


Та хайрлаж эсвэл хайрлуулж үзсэн үү?
Хайр чухал уу? Мөн мөнх болов уу? Хайр гэж чухам юу гэгч вэ?

... Энэ мэтээр толгойд хариулж чадах юм шиг хэрнээ чадахгүй асуултууд, бодлууд дүүрч, зүрхээр тань хатгуулан өвдөж үзсэн үү?

Хайрлах бас харамнах...

Хэн ч намайг чамайг яаж хайрласныг мэдэхгүй. Хорвоогоор нэг зарламаар хэрнээ хэнд ч нээмээргүй ийм харам сэтгэлийг гагцхүү би энэ амьдрахуйдаа батлахгүй юм бол чи ч хүртэж гэрчлэлгүй зөрөхийг урьдын зүүдэндээ сүнс минь үзсэнд нулимстай сэрсэн үе... Гунигтай бас жаргалтай. Ямар азаар зүүд байв аа гэж бодовч эргэн нойрсохоос айсан, нойрсохыг хүсээгүй үе...
Нүдэнд минь хор ороод уйлчихвал л нүднээс минь чи уначих юм шиг би чамайг хайрладаг.

Нүдэнд минь хор ороод уйлчихвал л нүднээс минь чи уначих юм шиг би чамайг хайрладаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харах төдийд л тайтгарам...

Нүд рүү чинь харсан тэрхэн үед би анх амьсгалаа авсан. Ямар уужимхан ертөнцөд зүрхээ аниастай явсан юм бэ гэдгээ бодож амжилгүй байхад уруул чинь над руу чиглэн ярьж, гар чинь надад хүрсэн, юу болсныг мэдэхгүй.., зангирсан сэтгэл минь уужирчихав уу, чөдөрлөгдсөн бодлууд минь тавирав уу.
Чамаас үүрийн шүүдэр, талын салхи үнэртэж байсан.

Миний тайвширал.
Диваажингаас ганцхан миллиметр зөрөөд олсон амар амгалан минь...

Түүнтэй л хамт байхад...
Энэ л дүрийг нь харахад...
Одоо л нэг бүрэн бүтэн болох мэт.

 Одоо л нэг бүрэн бүтэн болох мэт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
БүхэнWhere stories live. Discover now