@Lody_Melody

106 11 8
                                    

   Бидний энэ удаагийн ярилцлагын буланд @Lody_Melody бичээч уригдан иржээ. Ярилцлагыг маань тухлан сууж уншаарай.

Түүний хувийн хаягууд:
ФБ: Lody Melody
Wattpad: Lody_Melody

   Манай урилгыг хүлээж авсан @Lody_Melody бичигчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө танилцуулаач?

- Намайг Эгшиглэн буюу Melody гэдэг. Wattpad ертөнцөд хөл тавьж, яг бичдэг болж эхлээд долоон сар болж буй шинэхэн зохиогч байна аа.

   Танилцахад туйлын их таатай байна аа. Та ямар ямар хамтлагуудад stan хийдэг вэ? Өөрийнхөө bias, дуртай уран бүтээлч хүмүүсээ нэрлээч?

- Кпоп урлагт дуртай болоод яг таван жил болж байгаа. Got7, Bts, Exo гурвыг бусдын л адил сонсож, гишүүдийнх нь хөдөлмөрийг үнэлж, бүтээлүүдэд нь дуртай. Гэхдээ Тэхёны solo stan болохоор BTS-ыг илүү сонирхдог.

   Өгүүллэгүүдийнхээ талаар товч танилцуулга өгөөч? Ямар ямар төрлөөр түлхүү бичдэг вэ?

- Одоогийн байдлаар бичиж дуусгасан гурван өгүүллэг, мөн ongoing байгаа нэг гээд нийтдээ дөрвөн бичвэр байгаа. Ихэвчлэн романс, бусдын сэдээгүй сонирхолтой, өвөрмөц сэдвүүдийг хөндөхийг хичээдэг ч хамгийн гол зарчим маань smut-гүй, бүх насныханд зориулсан гэгээлэг болоод сургамжтай өгүүллэг бичих юм аа.

   Ямар төрөл жанрын өгүүллэг бичих нь хялбар мөн аль төрлөөр бичихэд хүнд байдаг вэ?

- Бүх бичвэрүүдээ ондоо санаа, хэв маяг, гол дүрүүдийн өөрөөр бичихийг зорьдог болохоор уншигчдыгаа уйдаалгүй илүү содон байх болов уу гэж боддог. Мөн бичсэн дөрвөн өгүүллэгийн маань хоёр нь орчуулгын бичвэрүүд.

   Та анх ямар зорилгоор өгүүллэг бичиж эхэлсэн бэ? Анхны бичвэрээ бичиж байх үеийн дурсамжаа хуваалцаач?

- Би өөрөө Англид олон жил болсон, одоо Монголдоо амьдарч байгаа ч гадаад сургуульд суралцдаг болохоор Монгол хэлдээ их муу байсан. Тэгээд сонирхлынхоо дагуу бичээд, чадвараа хөгжүүлье гэж бодсон л доо. Хамгийн анх "Гэрлэлтийн дараа" гэх бичвэрээ эхлүүлсэн. Гэхдээ анхных гэхэд хүмүүс үнэхээр сайн уншиж, дэмжиж байсан. Одоо бодоход бас л зоригтой байсан байна лээ.

   Өгүүллэг бичихдээ юунд нь хамгийн их анхаарал хандуулан их цагийг зарцуулдаг вэ? Мөн өгүүллэгүүдээ хэрхэн төлөвлөж бичдэг вэ?

- Бичихэд хэцүү төрөл гэвэл биас аасаа өөр хүнээр бичих үнэхээр амаргүй байдаг. Тийм болохоор бусад гишүүд оролцсон гол дүртэй сайн өгүүллэгүүдийг орчуулж хүргэдэг.

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now