JUNGKOOK's P.O.V
_____________________
Гэнэт л хүмүүс нууцхан харж явдаг байсан хүнтэй минь яагаад ч юм холбож эхлэв. Энэ нь таагүй гэхээсээ таатай санагдаж байсан боловч хүмүүс бодитоор хүлээн авч хэсэг хүмүүс нь хүмүүс эсэргүүцэл үзүүлэн тал талд биднийг доромжилож байсан нь бага зэрэг бухимдахад хүргэв.
jeondaddy97
Зав байна уу?
minsuga
мхн яасан?
jeondaddy97
хамт жаахан уух уу?
minsuga
За. Намжүүны
клубт уулзъя.
-------------
Намжүүн ахын клубын гадаа Юнги ахтай тааралдаад хамт ортол Жимин нэг залуутай урд урдаасаа хараад суучихсан юм яриад сууж байгаа харагдлаа. Ойрд таараагүй учраас очиж мэндлэхээ хэлтэл Юнги ах ширээн дээр хүлээж байя гэв.
Жимин дээр очоод мөрөөр нь тэврээд "Сайн уу Жимин аа уулзаагүй уджээ" гэтэл тэр нэг л сандарсан царай гаргаад байв би үүнийг нь тоолгүй урд суух харанхуй ,олон өнгийн анивчах гэрлээс мөн доош тонгойсон учраас царай нь үл харагдах залуу руу гараа сунган "Жон Жонгүг" гэв тэр ч зөрүүлэн гар сунган "Ким Тэхён"
Ингэж хэлэхэд нь золтой л орилчихсонгүй.
Түүнийг ямар ч гайхсан шинжгүй ингэж хэлэхэд нь би гайхан "Тэгэхээр чи нөгөө" гээд дараа нь хэлэх үгээ хэлж ядахад тэр "Тийм ээ" гэж хэлэв. Би ч гайхсан байдлаасаа гаран нууцхан хайрладаг хүнтэйгээ танилцсандаа сандрахын хэрээр догдлоод зогсож байтал Жимин " Хүсвэл бидэнтэй хамж сууж болно шүү" гэж хэлэхэд нь Тэхёны Жимин рүү харах аймшигтай харцтай нь тулгарсан юм. Тэхёны дургүй байгаа нь илт байгаа ч би угаасаа татгалзана гэж үү.
Би инээмсэглэсээр "Би хүнтэй хамт явж байгаа, дургүйцэхгүй бол хамт сууя" гэхэд Жимин Тэхён уруу хараад "Зүгээрээ, Тийм үү Тэхён аа" хэмээв. Тэхён хэдхэн хормын өмнө байдгаараа муухай царайлчихсан байсан байж одоо инээх аядаад толгой дохив.
Би Юнги ахыг авчиран хоорондоо танилцчихаад хэсэг юм ярин ууцгааж суув.
Гэтэл Жимин утсаар ярьж байсанаа ажил гарчихлаа гээд гараад явчихав, төд удалгүй Тэхён ч тасраад өгөв.Архи даахдаа муу юм байж яасан ч уух дуртай юм.
Юнги ах бугуйн дахь цагаа харснаа " Оройтчихжээ, би ядаж байхад жолоочгүй ирсэн болохоор миний хөөрхөн дүү Тэхёныг хүргээд өгчих" гэж айхтар эгдүүтэй хоолой, царай гаргасаар хэлснээ босоод "Ах нь өөрөө учраа олчих болохоор, наад Тэхён аа битгий дараад авчихаарай" гэснээ гуйвж дайвсаар гараад явлаа.
Энэ ах нээрээ уухаараа утгагүй юм ярина дээрээс нь эгдүүтэй болоод шал өөр хүн шиг л байх юм.
Тэхёныг сэрээх гэж өчнөөн оролдоод чадаагүй тул аргагүйн эрхэнд гэрлүүгээ дагуулж явахаар шийдэв. Азаар гэр ойрхон бас би бараг л согтоогүй байсан тул асуудалгүй Тэхёныг үүрсээр гэртээ ирлээ. Кодоо хийн орж ирээд Тэхёныг хана налуулж суулгаад түүний гутлыг болон өөрийнхөө гутлыг тайлаад хоёр гар дээрээ өргөөд түүнийг ор луугаа зөөв. Юм идэж уудаг болов уу гэмээр хөнгөн юм.Түүнйг орон дээрээ хэвтүүлтэл хамаг хувцсаа тайчан ийш тийш шидэж орхив. Тэр яг одоо миний нүдний өмнө ямар ч хувцасгүй хэвтэж байх ба би сандарсандаа нүдээ гараараа дараад гол нь ухаантай байхыг өөртөө сануулав.Нүдээ анисан чигээрээ хөнжлийг нь нөмрүүлэх гээд тонгойтол гэнэт тэр намайг татаад уруул дээр минь үнсээд унав. Түүний бага зэрэг архи амтагдсан зөөлөн уруул надад гэнэт мэдрэгдсэнд хэсэг гайхаж зогссоны эцэст нь өөдөөс нь үнсэлцэв. Удвал өөрийгөө хяналтаа алдахыг мэдэж байсан учир түүнээс уруулаа салгавал тэр юу ч болоогүй мэт тайван унтаж байлаа.
Тайвшрахын тулд нүүрээ хүйтэн усаар угаан, түүний согтуудаа гаргасан алдаа болмооргүй байсан учир зогссон нь зөв гэсэн бодолдоо итгэлтэй байлаа.