БҮХНИЙ ЭХЛЭЛ

1 0 0
                                    

Хүний хүсэл хязгааргүй. Тэр хүслээ хүмүүс бид заримдаа биелүүлж, заримдаа биелүүлж чаддаггүй. Мэдээж биелүүлж чадахгүй байгаа тэр л хүслүүд бидний мөрөөдөл болж үлддэг. Гэвч хэрвээ таньд ганц удаа "БОЛОМЖ" олдвол та яах вэ? Итгэхэд хэцүү байж ч магадгүй гэхдээ надад тэр боломж нь гарч ирж чадсан юм. Одоо миний сонголт л үлдсэн. Би тэр "БОЛОМЖ"-ийг атгах хэрэгтэй юу?

/Одоо би та бүхэндээ энэ бүсгүйд юу тохиолдсон талаар ярих болохоор хүмүүсийн харилцан яриа байхгүй шүү. Хэрвээ харилцан яриатай хийвэл нуршчих юм шиг санагдлаа. Энэ л бүх зүйлийн эхлэл болохоор нуршихыг хүссэнгүйг ойлгоно уу./

~гурван жилийн өмнө~
Энэ л өдөр бүхий л ертөнц миний дээр нураад ирэх шиг болсон. Яагаад зөвхөн надад ийм зүйл тохиолдсоныг мэдэхгүй байна. Гэхдээ л надад тохиолдсон. Намайг анх гурван настай байхад ээж маань хорт хавдраар биднийгээ орхиж билээ. Түүний дараа Аав маань гүн хямралд орж, архи уух болсон. Ах маань л намайг өдий зэрэгтэй өсгөж, хүн болгосон юм.

Гэвч хоёр жилийн өмнө аав маань гудамжинд хүнд зодуулсан байхад нь ах бид олсон юм. Өмнө нь ээжийгээ алдсан бид аавыгаа алдахгүйн тулд эмнэлэгт аваачиж, эмчлүүлж эхэлсэн.

Гэвч өдөр хоног өнгөрөх тусам эмчилгээний зардал, эм тариа гээд нэлээн их мөнгө хэрэг болж, ах бид хоёр мөнгө олохын тулд өдөрт хэдхэн цаг унтаж, цаг наргүй ажил хийж, ганцхан аяга будаа эсвэл гоймонгоор өдрийг аргацаадаг байлаа.

Энэхүү янзаар гурван сар өнгөрөв. Аавын маань бие овоо тэнхэрч, эмнэлэгээс гарч, гэрээр эмчлүүлж болохоор боллоо.
Гэртээ аавыгаа авчирсан ч ах маань аавтай уулзах нь ховор болов. Аргагүй шүүдээ аавыг асрах хүн хэрэгтэй гээд намайг ажлаас маань гаргуулсан. Түүнээс хойш ах маань гэртээ ирэх нь ховор болов.

Нэг өдөр ах маань хүрээд ирэв. Би ч ахтайгаа мөнгөний талаар ярилцаж байхыг аав маань нууцаар сонсныг би мэдээгүй юм.
Мэдээж тэр үед бид аавыг яаралтай эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхийн тулд бидэнд их хэмжээний мөнгөний шаардлага гарч мөнгө хүүлэгчдээс мөнгө зээлсэн. Мөнгө хүүлэгчид найрсагаар бусдад мөнгөө зээлүүлдэгч буцаж авахдаа араатнаас долоон дор амьтад болдог.

Ах бид хоёр өдөр болгон өрөө чадахаараа дарж байсанч анх зээлж авсан мөнгө маш багаар хасагдаж байв. Яагаад гэдгийг нь асуухаар "өдрийн хүү" нь бодогдоод ийм болж байгаа гэдэг хариулт өгж байсан юм.

Аав маань бидний яриаг сонсноос хойш нэг л өөр болсон байв. Би ч тэр үед анзаараагүйдээ маш их харамсаж байна. Аав маань үг хэлэх нь цөөрч, нэг л гунигтай царай гаргаж, үргэлж бодол болж цонхоор хардаг болов.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 26, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ХҮСЭЛWhere stories live. Discover now