1.

4.8K 279 8
                                    

Бүхий л тавилга нь хар, дотор нь ороход л нуруу хүйт даам өрөөнд нэг бүсгүй ширээний ард тамхи уугиулан сууна. Гаднаас туслах нь бололтой залуу гүйсээр орж ирлээ. Хаалга тогшихоо хүртэл мартсаныг бодвол үнэхээр том хэрэг бололтой.

Бүсгүй "Ноцтой зүйл биш бол өөрийгөө үхсэнд тооцоорой"

Залуу нэг урт амьсгаа аван "Толгойлогчоо Tiger-н хүмүүс дахиад л манай хүмүүст хүч хэрэглэж түүгээр ч зогсохгүй таныг дуудахыг шаардсан байна ." хэмээхэд

Бүсгүйн харц үл ялиг ширүүсэн " Нэг муу муужгайнууд намайг дуудна гэнээ? Галаар оролдохоор яадгийг харуулъя л даа. Байршлыг нь хэл! Би ганцаараа явна"

Залуу "Г-гэхдээ толгойлогчоо"

Бүсгүй үгийг нь таслан ширүүн хараад "Ямар ч гэхдээ байхгүй!"

Залуу ч дуугаа хураан байршлыг хэллээ.
Бүсгүйг гарах хаалга руу явж байх зуур хэн нэгэн зогсоогоод

"РИА! Энэ чинь аюултай! Ядаж гар буу аваад яв л даа чи нүцгэн гараараа зодолдох гээ юү! Тэд нар мэстэй байвал яах юм! Би цуг явъя"

Бүсгүй ёжтой инээн "Согжин ! Чи намайг тэдэнд ялагдана гэж бодоо юу? Дутуу үнэлээд байгаа юм биш үү?" хэмээлээ.

Согжин "Риа! Би чамд найзын хувьд хэлж байна! Ямар нэгэн юм болвол яах юм. Би дахиж найзуудыгаа алдмааргүй байна."

Риа нүдээ эргэлдүүлэн "Зүгээр" хэмээсээр гарав.

Араас нь Согжин гэгч санаа алдсаар үлдлээ.

-

Гудамжны буланд байх шаргал үстэй гялалзсан хар нүдтэй их сургуулийн оюутан юм уу гэмээр залуу "явсан байна уу хар даа?" хэмээхэд түүний хажууд зогсох эгдүүтэй хар үстэй залуу гудамжны булангаас шагайгаад

"Яваагүй байна аа! явах хүртэл нь энд байя. Чи ер нь яах гэж тэр том биетэйг нь цохиж байгаа юм! Дараа нь таарвал бөөн юм болно доо" хэмээлээ.

Шаргал үст үсээ арагш илээд "За ойрхон байхаар нь л цохичихсон шдээ! Тэгээд ч тэд нар өөрсдөө эхэлсэн шд, клубт аятайхан байж чадахгүй юмнууд зүгээр!" хэмээхэд өнөөх хар үст "Хөөе хөөе! Тэнд баахан том биетэй залуус голдоо нэг эмэгтэйг зогсоочихсон байна шд! Дээрэмдээд байгаа юм биш үү"

Шаргал үст гудамжны цаана зогсох ганц эмэгтэй болон хэдэн залуусыг хараад "Юу вэ тийм байна шд очих уу?"

Хар үст өнөөх эмэгтэй царайг хараад царай нь барайгаад шаргал үстийг татан "хэрэггүй ээ Жонгүг! Чи асуудалд орно!"

Жонгүг "Тэгээд эмэгтэй хүн дээрэмдүүлж байхыг хараад зогсох юм уу Жимин-аа явъя!"

Жимин гэгч араас нь "Наадах чинь чамтай чамгүй 100н эрэгтэй байсан ч өөрийгөө аваад гарчих эмэгтэй шдээ! Мафийн толгойлогч юм чинь." гэсээр бувтнан үлдлээ.

Жонгүг Жиминийг хаяаад очиж байтал өнөөх эмэгтэй нүднийх нь өмнө арваад залууг юу ч болоогүй юм шиг зодчих нь тэр

Жонгүгийн нүд нь томорч ам нь ангайгаад " Нүцгэн гараараа зодчихлоо шд! энэ эмэгтэй яаг тагнуулч байхаа эсвэл тамирчин." хэмээсээр нүд салгалгүй ширтэнэ.

Бүсгүй нөгөө залуусыг цус нөж болтол нь зодоод урдаа сөхрүүлэн "Муужгайнууд том болсон байх шив! Толгойлогч шиг юмандаа удахгүй очих болохоор хүлээж бай гэж хэлээрэй одоо Зайл" хэмээн ширүүн дуугарахад өнөөх том биетэй залуус хурдхан шиг босон цааш гүйлээ.

Жонгүгийг алмайрч Жиминийг санаа алдан зогсох зуур Бүсгүйн урд ихэд үнэтэй хар чамин машинаас гоёмсог хувцас өмссөн царайлаг залуу бууж ирэх нь тэр.

"Риа! Зүгээр биз дээ?" хэмээхэд

Риа гэгч нүдээ эргэлдүүлээд "өнөөдөр яагаад байгаа юм бэ! Ядаргаатай юм, би зүгээрээ! Гэр лүү явъя" гэснээ эргэж харан ард нь зогсох хоёрыг хараад ёжтой инээн машиндаа суулаа. Харин машинтай ирсэн залуу Жиминийг харангуутаа том нүдэлсээр машиндаа суув.

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now