Там
-Энэ үнэн үү???
-Тиймээ, хаантаан. Би өөрийн нүдээр үзсэн.
-Аха! Тэгэхээр бяцхан тэнгэр элч хүнд дурлаад бүр газар дээр яваад байгаа юм биз дээ. Дүрсгүй юм гээч.
-Одоо би яах билээ, эрхэм дээдсээ?
-Чи түүнийг надад авчир. Түүний бяцхан зүрх, хосгүй шид, амь нас гээд авч болох бүгдийг би авах болно! Харин хариуд нь чи миний хамгийн итгэлт түшмэл болоорой бас би чамд зүүн хязгаарын улсыг өгнө!
-Ээ, гялай хаантаан! Би тэр охиныг бушуухан аваад ирье.Чэёон гүнжийг хаант улс руугаа явахаар зэхсэн тэр мөчид гай болж нэгэн бялдууч чөтгөр харчихаж гэнэ.
Тэнгэрийн улс
Жэнни:Тэгээд яасан гэнээ??
Чэёон:Бид х-хоол идэж бас гудамжаар алхсан...
Лиса:Пүүү болзоод байгаа юмуу? Ззө ингээд Пак Чэёон борлогддог юм байж! Үгүй ээ болоо доо миний муу найз, хэтэрхий бүрэг болохоор чинь насаараа ганц бие явах вий гэж санаа зовдог байсан юмсан. Болж!
Жэнни:Чэёон харин ч чамаас л дээр байх шүү. Чэёоны энэ зан харин ч эгдүүтэй сэтгэл татам. Чи яасан? Хаа явсан газраа хэрүүл хийчих гээд дээрээс нь чанга дуутай! Чамайг харин тэнгэр элч, лусын дагина, хүн байтугай нохой ч тоохгүй шүү!
Лиса нүдээ томруулсаар:Б-би ер нь яасын! Зүв зүгээр байхад харин доромжлуулчихдаг байна шд. Больчихьёооо яршиг байгаа даа.
Жэнни:Аан үгүй, Сэүн! Сэүн байгаа юм байна. Та хоёр бол ёстой жинхэнэ тэрэгний өрөөсөн дугуйнууд.
Лиса хэрэлдэхээр ам нээж:Тэр муу хүүхэн шиг хэрүүлч юмтай яаж дурлалцаад заваараад байж байдаг юм. Бид хоёр гэрлэвэл 7 ч хонохгүй нэгнийгээ алчих байлгүй ахахаЖисү:Та хоёр ямар хоол идсэн юм?
Жэнни:За тэр яахав, тэр чинь тэгээд яг сайн залуу мөн юмуу? Таньж мэдэхгүй хүнд найзыгаа зүгээр өгчихмөөргүй л байна шүү.
Чэёон: Үгүй ээ, эгчээ! Чанёол үнэхээээр сайн хүн!
Жэнни:Өмөөрөөд үхлээ л дээ. Гэхдээ болгоомжтой байгаарай! Газар дэлхий, хүний ертөнц гэдэг чөтгөрүүд тэнэх магадлал хамгийн их шүү дээ! Баригдчихвал яах талаар бодохыг ч хүсэхгүй байна!
Лиса:Тийм шүү! Жэнни эгчийн түмэн зөв. Ер нь яваад хэрэг байна уу?
Чэёон:Б.би хайртай!
Жэнни:Тэрийг чинь ойлгож байнаа. Би ч бас хайртай хүнтэй! Гэхдээ нэг л муу совин татаад байна...
Чэёон:Зүгээр дээ, эгчээ. Би үнэхээр болгоомжтой байна гэдгээ амлаж байна!Газар дээр
Далайн эргийн дагуу Чанёол бодлогоширсоор алхлаа.
Чэёоны хэлсэн 3 хоног хэдийн өнгөрсөн байна. Энэ өдрүүд миний хувьд маш тарчилгаатай, удаан санагдсан. Түүнийг далайн эргээс гараад ирнэ гэж найдаад удаанаар элсэн дээгүүр алхана. Хэрвээ тэр ирэхгүй бол яах вэ? Гунигтай юм.. Гэнэт л нэг өдөр нэг үзэсгэлэнтэй эмэгтэй гарч ирээд тогтуун байсан зүрхийг минь гэнэт булиглуулж, тэгсэн хэрнээ сураггүй алга болж, тэгээд хаанаас ч юм гараад ирдэг. Түүнтэй хамт байхаар цаг хугацаа зогссон юм шиг, яг ингээд Чэёонтойгоо гацчихмаар санагддаг. Даан ч хүний амьдралд зохиол дээр гардаг шиг ид шидийн зүйл тохиолддоггүй нь харамсалтай. Хэдий тэр эмэгтэйтэй уулзаад сар ч болоогүй гэсэн би үнэхээр чин зүрхнээсээ хайртай болчихсон байлаа. Түүнийг анх хараад бүхэл амьдралынхаа туршид хайсан үнэ цэнийг олсон мэт тийм л хачин бас жаргалтай байсан.
Энэ Чэёон уу даа?
Миний өөдөөс инээмсэглэсээр алхах Чэёон. Мөрөөдөл биелэлээ олсон мэт.
Чэёон:Сайн уу, Чанёолоо?
Чанёол:Хүүшээээ Чэёонооо яасан уддаг юм бэ?
Чэёон:Уг нь яг хэлсэндээ ирсэн юмсан?
Чанёол:Өө, тийм шдээ. Манай Чэёон хэлсэндээ хүрдэг мундаг шүү. За, ямартай ч Чэёон пастад дуртай тиймээ?
Чэёон:Аанхн!
Чанёол:Сайн байна. Ах нь нэг гоё газар мэднэ. Явцгаая!Пастаны газар
Хөөх олон тэнгэр элчүүдийг ингэж байхыг харсан ч өөрөө ийм байж үзээгүй юм байна. Лааны гэрлүүд газраар дүүрэн сарнайн дэлбээ. Танихгүй ч дулаахан царайтай хүмүүс эгнэж зогсоод нэг нэг сарнай өгсөөр. Үнэхээр олон байна шүү. Эцэст нь.. тэр л зүрхийг минь авсан залуу инээмсэглээд зогсож байна.
Чанёол:Чиний гарт 99 сарнай байна. Харин үлдсэн нэг сарнай ч чи юм шүү. Гэхдээ хамгийн үзэсгэлэнтэй тодоос тод гэрэлтдэг нь! Би чамд хайртай, Пак Чэёон. Надтай үерхээч?
Энэ залуу надаас үерхэхийг гуйж байна? Бас тэр надад хайртай!
Чэёон нулимс дуслуулсаар:Би чамд хайртай Чанёол. Би зөвшөөрч байна!
Жаргалтай хос маань маш удаанаар үнсэлцэж байлаа. 99 хүн зоогийн газраар дүүрэн уухайлж, баярлалдаж байхад тэд орчноосоо тасарч нэгэндээ уусч байсан юм. Энэ дүр зураг хэн ч харсан атаархмаар байв.(bi bur ene hoyrt ataarhaad yag uhleeeee xD)
Тэд пастагаа идэж нэгэн рүүгээ хайрын харц шидэлсээр Чэёоны хүсэлтээр зоогийн газраасаа салцгаасан юм. Чанёол үерхсэнийхээ бэлэг болгоод жижигхэн түлхүүртэй өхөөрдөм хүзүүний зүүлт өглөө. Тэрээр хэлэхдээ "энэ бол миний зүрх сэтгэлийн түлхүүр, Чэёон чи бол миний зүрх сэтгэлийн түлхүүр!" гэж хэлсэн байдаг юм :3 (huurhun jolignuud shu neeree wuanna)
Ингээд гүнж өөрийн гэр лүү нисэн одлоо.
Чөтгөр
"За ингээд тэнэгхэн гүнж ганцаараа үлдэв үү? Хайртай гэнээ? Ахаха хайр бол хэнд ч хэрэггүй зүйл! Одоохон би чамайг бариадахъя."
Гүнж түүнийг барьж амжихаас өмнө нүд ирмэхийн хурдаар нисэн одлоо. Энэ бол аз байсан юм. Гэхдээ энэ аз тийм ч удаан үргэлжлэхгүй болов уу?
Үргэлжлэл бий
YOU ARE READING
Love Story of Angel
RomansaЭнгийн залууд дурласан тэнгэр элчийн хайрын түүх... Түүнийг яг хаашаа дагуулах бол?