2.

2K 216 11
                                    

Риа "Нээрээ нөгөө Жон хэн билээ? Тэднийх өрөө өгсөн үү?"

Жин толгой сэгсрээд "өчигдөр сүүлийн хугацаа байсан. Өнөөдөр хүмүүс явуулна."

Риа "тэгж их боломж өгөөд байхад, өрнийх нь оронд хүүг нь авчир"

-

Аяга тавга хагарах чимээ болон хүмүүсийн чанга хашгирах дуунаар Жонгүг сэрээд доошоо буулаа. Доод давхарт нь баахан хар хувцастай хүмүүс байх бөгөөд гэрийнх нь бүх эд хогшил хагарч замбараагүйтчээ.

Жонгүг уурлан "Новшнууд минь та нар манай гэрийг ийм болгосон уу?" гэж хар хувцастнууд руу дайрсан ч аав ээж нь түүнийг боль хэмээн татаж байв.

Жонгүг "хараал идсэн мөнгөө нэхэж ирээ юу?"

Хар хувцастнуудын урд гараа халаасандаа хийн зогсох нэгэн ёжтой инээн
"Тиймээ хараал идсэн мөнгөө нэхэж ирлээ!"

Жонгүгийн аав гэх хүн тэдний өмнө сөгдөөд "гуравхан хоногийн хугацаа л өгчих. Бүх мөнгийг чинь өгөх болохоор" гэлээ

"Үгүй. Риа чамд долоо хоногийн хугацаа өгсөн байх аа? Тэр чамд өгөөмөр хандсан гэснээ Жонгүг руу хараад "Яахав хүүгээ өгж болох л юм? Тэгвэл өрийг чинь цайруулъя"

"Хэзээ ч үгүй! Би эрхтнээ зараад ч болов мөнгийг чинь өгөх болохоор хүүг минь тайван байлга."

Ээж нь ийн хашхирах бол Жон ноёнтон гүнзгий амьсгаа аваад "Ойлголоо хүүг минь аваад яв."

"Ааваа! Та яаж чадаж байна аа! Намайг энэ новшнуудад зарчхаж байгаа юм уу?"

Жонгүг итгэж ядсаар аав руу гаа харахад аав нь харцаа буурууллаа.

Залуу ёжтой инээн "Сайхан сонголт байна. Тэр залууг аваад машинд суулга"

Жонгүг машины ард ганцаараа суух бөгөөд тэд явсаар нэгэн том харшийн урд зогслоо. Гаднаас нь харахад нүд гялбам үзэсгэлэнтэй бөгөөд Жонгүг аль хэдийн айдсаа мартаж энэ тэрүүгээр сонирхон явж байв

Харшийн доторх нь бүр ч үзэсгэлэнтэй байх бөгөөд шалнаасаа тааз хүртлээ үнэт эдлэлээр дүүрэн байх нь Жонгүгийн уулга алдахад хүргэнэ. Яг л эртний цайзад ороод ирчихсэн мэт.

Гараа урдаа аван цэх зогсох залуусын хажууд ширүүн харцтай час улаанаар уруулаа будсан байх эмэгтэй ирээд Жонгүг рүү эрүүгээрээ дохин "Өнөөдөртөө тэрэнд нэг өрөө гаргаад өгөөрэй." гэж хэлэн дээд давхар луу өгслөө.

-

Жин "Риа тэр залууг яах юм? Харваас юу ч чадахгүй юм байна лээ шд. Чамд ямар ч ашиггүй. Яаж чиний анхаарлыг татсан болоод намайг хүртэл явуулаад тэр бандийг авчруулдаг байна аа"

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now