Аз жаргал бол энгийн зүйл.Энэ энгийн зүйлс нь бидний амьдралыг илүү гэгээлэг болгодог хүчин зүйлсийн нэг юм. Аз жаргалыг холоос эрж хайхаас илүү өөрт ойр байх үнэт зүйлсээ бид төдийлөн анзаардаггүй. Багадаа байнга хамт байдаг байсан болоод ч тэр үү эцэг эхээ санах энэ мэдрэмжийг би мэддэггүй байж. Одоо би аав ээжээсээ тусдаа амьдардаг.
Утас дуугарахыг харвал ээж минь залгаж байна. Би ч утсаа аван: Байна уу ээж ээ? гэхэд
Ээж: Байна байна. Чи хэзээ ирэх вэ? Наашаа ирэхдээ залгаж хэлээрэй гээд утсаа таслав. Хэд хоногийн дараа очихынхоо өмнө залгаж хэлэн удалгүй гэртээ ортол хоол цай бэлдчихсэн сууж байв. Намайг хараад хоёулаа л инээмсэглэн байна. Энэ л халуун дотно уур амьсгал сэтгэлийг минь амар амгаланд аваачих шиг 😌😘Маргааш нь буцах болоход ээж маань надад ах эгчдээ мөнгө өгсөн гэж битгий хэлээрэй гэж хэлэн мөнгө өгөхөд, аав бас юугаараа дутахав гэсэн шиг автобус хоол ундандаа хэрэглээрэй гэж гэж хэлээд мөнгөө өгөв. Заримдаа бодоход хөгжилтэй дүр зураглал, бас аав ээжийгээ улам илүү их хайрлах шиг болдог. Миний хувьд аз жаргалын нэгээхэн хэсэг нь гэр бүл минь юм . Харин таны хувьд аз жаргал гэж юу вэ? 💕💕
YOU ARE READING
Аз жаргал
Short StoryАз жаргалын нэгээхэн хэсэг нь бидний хажууд байдаг. Биднийг аз жаргалтай болгох зүйлсийг холоос эрэх биш ойроос мэдрээрэй, хараарай хайрлаарай 😘