Бэлтгэл хальт завсарлах зуур гал тогоо орж ус ууж байтал танил хоолой гарлаа. Риа ирчихэж. Тэр бараг л гэртээ байдаггүй.
Хоолойг нь даган өнөөх өрөөнд очвол Риа бас л гартаа буу барьчихсан урдаа туслахуудаа зогсоож байв. Энэ яг яадаг өрөө юм бол
Гэнэт над руу хараад дБи чамд хэлсэн байх аа. Энэ өрөөнд дахиж орж ирэх хэрэггүй!" хэмээхэд нь би түүн рүү муухай хараад цааш явлаа
-
Согжин "Хөөх мундаг байна шүү.Бараг сарын дараа гэхэд хангалттай бэлтгэгдчих юм биш үү? бэлтгэлийг чинь дуусгаад сайхан амрах юмсан"
"Төгс болтол нь бэлтгэ. Надад түүхий зүйл хэрэггүй" хэмээн ширүүн дуу гарах үед цочин хаалга руу харвал Риа зогсож байоаа.
Жин ах зүрхэн дээрээ гараа тавиад "Өө Риа хэзээ ирсэн юм? Ажлаа амжуулчихсан юм уу?"хэмээхэд Риа "Асуудал гарчихсан, чамайг авахаар ирлээ"
"Асуудал аа?"
Риа толгой дохиод "Тиймээ чи хэрэгтэй байна, одоо шууд явъя" хэмээгээд над руу харан "2 хоногийн дараа ирэх болохоор үхчхэв дээ!" гээд ёжтой инээгээд цааш явлаа.
Доромжилж байх шив.
-
Бэлтгэл эрт тарсан болохоор унтахаар шийдэн орон дээрээ хэвтэнэ.
Гэнэт л өөрийгөө мафид барьцаалагдсан охин шиг төсөөлчихлөө.Кино эсвэл зохиол дээр гардаг шиг л.
Мафийн толгойлогч хүйтэн царайтай, хүмүүсийг хайр найргүй алдаг эрэгтэй нь Риа. Эмэгтэй л болохоос биш.
Харин би бол өрөвдөлтэй охин. Мафид барьцаалагдаад, уйлж унжаад л.
Гэхдээ бие биендээ хайртай болоод төгсдөг юм даа. Энэ л бодит амьдралаас ялгаатай.Бодит байдал дээр хэзээ ч бие биендээ хайртай болдоггүй л байхгүй юу?
-
Риаг өрөөндөө сууж байтал хаалга онгойн Юнги орж ирлээ.
"Яах гэж ирээв?"
Тэр хийж буй зүйл рүүгээ харсаар ийн хэлтэл Юнги буйдан дээр суугаад "Соёлгүй гэдэг нь. Мэдээж удахгүй болох тэмцээний тухай ярих гэж ирлээ"
"Би оролцохгүй"
"Ингэхээр чинь сонирхолгүй шдээ Риа? Тэхён ч бас орно." хэмээхэд Риа ёжтой инээн "Тэхён орно гэнэ ээ? Ойлголоо би оролцоно. Тэгээд энэ удаад хэдэн хүн юм бэ дээ"
"Дөрвөн хүн"
Яг үүнтэй зэрэгцэн Жонгүг орж ирлээ.
"Чи энэ жаалыг оролцуулж болох юм байна."
"Үгүй."
Харин Жонгүг юу ч ойлгохгүй байгаа болотой хаалганы хажууд зогсоно.
"Риа чи түүнийг хамгаалаад байгаа юм уу? Ингэх тусам сонирхолтой санагдаж байна шүү "
"За яахав Юнги. Тэр орох болно. Одоо гар"
Юнгиг гарсны дараа Жонгүг ч бас гарах гэв.
"Яах гэж миний өрөөнд орж ирсэн юм"
"Өрөө андуурчихсан бололтой"
"Чи autumn murdert оролцох болно. Бас харшаар хамаагүй явах хэрэггүй. Хэд хэлүүлэх гэсэн юм?" хэмээхэд Жонгүг юу ч хэлэлгүй гарлаа.
-
Jungkook"Жин ахаа Autumn murder гэж юу юм? Риа намайг оролцоно гээд байсанд
Жин ах ууж байсан усандаа хахан "ч-чамайг оролцоно гэж хэлсэн юм уу? Риа галзуурчхаагүй байгаа. Юу бодож чамайг оролцуулдаг байна аа?"
"Тэгээд тэр чинь юу юм бэ?"
Жин ах санаа алдаад " Тэмцээн. Дээд зэрэглэлийн нууцлалтай тэмцээн болохоор болох өдөр нь л мэдэх боломжтой."гээд цааш явлаа.
Би ард нь юу ч ойлгоогүй царайтай үлдэв.
Тэгээд би юу ч мэдэхгүй тэмцээнд орно гэсэн үг үү? Яг л зэвсэггүйгээр амьтан агна гэж байгаа юм шиг.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©