4.

1.3K 190 1
                                    

Өнөөдөр бэлтгэл хийхгүй гэсэн болохоор харшаар дэмий сэлгүүцэж байна. Үнэхээр том юмаа? Ер нь бодоод байхад ийм том харшаар яадаг байна аа?

Бараг ихэнх өрөөг нь үзэж явсаар хамгийн дээд давхрын маш гоёмсог хаалганы өмнө ирлээ. Бусдаасаа илт онцгой байсан бөгөөд энэ давхарт энэнээс өөр өөрөө байхгүй болохоор сонирхол төрөөд хаалгыг нээв.

Үнэхээр доторх нь хүртэл бусдаасаа өөр байв. Риагын өрөө хүртэл ийм гоё байдаггүй шд. Бараг л гурван өрөөтэй тэнцэхүйц том бөгөөд бүхий л зүйл нь үнэт эдлэлээр чимэглэгдсэн байлаа. Хананы цаас нь хүртэл алтан судалтай ч байх шиг. Риагын өрөө тусдаа байдаг юм чинь энэ хэнийх юм бол? Ханан дээгүүр олон зурагнууд өлгөөтэй байх бөгөөд нэг зурган дээр нь 6 эрэгтэйн голд Риа зогссон байлаа. Харин бусад нь Риа их царайлаг залуутай авахуулсан зурагнууд байв.

Алмайрч зогсох зуур гэнэт хөлийн чимээ сонсогдлоо. Сандарсандаа болоод ойрхон байсан шүүгээн дотор орж нуугдав. Хөлийн чимээ улам ойртсоор хаалга онгойж Риа нэг хүнтэй орж ирлээ.

"Хөөх энэ өрөө одоо хүртэл байдаг юм уу? Чамайг гурван давхрын өрөөнд орсон хүмүүсийг шууд алдаг. Хориотой өрөө гэж туслахууд ярьж байхыг сонсоод үнэхээр гайхсан шүү. Алах нь аргагүй л юм байна" хэмээн үл ялиг инээх нь сонсогдлоо

Риа "Тиймээ."

"Чи түүнийг одоо хүртэл санадаг хэрэг үү? Хааяа ч бас надтай ярилцаж бай л даа. Дотроо хадгалаад байж болохгүй шд ээ"

Риа "Больж үз. Би аль эрт мартсан. Зүгээр л энэ өрөө яагаад ч юм тайвшруулдаг." хэмээн үл таних нэгэн "Ойлголоо доо.Заза би явлаа дараа тухтай уулзъя" хэмээн цааш алхах нь сонсогдов.

Удалгүй Риагын санаа алдах сонсогдож тэр өрөөгөөр намуухан алхлаа.

Тэгээд өнөөх зурагнуудыг урд очин илэв.

Нүдээ анин гүнзгий амьсгаа авч байснаа шууд л нүдээ нээгээд өнөөх зурагнуудыг бүгдийг урчих нь тэр.

Амаа ангайн харж байтал гэнэт шүүгээн доторх тоосноос болоод найтаачихлаа. Азгүй юмаа

Ria P.O.V

Намжүүнийг гарсны дараа өрөөг тойруулан харлаа. Орж ирэлгүй удчихаж.

Тэгээд зөөлөн алхаад өлгөөтэй зургуудын өмнө очив. Найзуудын 8 жилийн ойгоор авсан зураг бас түүнтэй авахуулсан зургууд.

"Риа хоёулаа зургаа авахуулъя" хэмээгээд мөрөн дээр минь эрүүгээ тавиад бэлхүүсээр минь тэвэрлээ.

"Тэгье ээ зөндөө зураг авахуулъя" гэхэд тэр инээгээд уруул дээр минь үнсэв.

7 жил өнгөрчихжээ.

Зурагнуудыг харах төдийд мартахыг хүсдэг дурсамжууд минь эргэн бодогдоод байсан тул бүгдийг нь урлаа.

Гэнэт шүүгээн дотроос хүний найтаах чимээ гарав.

"Яг одоо гар! Хэлсэн шүү" гэхэд дотроос нь өнөөх Жонгүг гэгч бүлтгэнэсээр гарч ирлээ.

Залхаж байна шүү!

"Юу хийж байгаа юм" хэмээхэд тэр хуруугаараа оролдон "Төөрчихсөн юм" гэлээ.

Яг одоо алчихмаар байсан ч арай гэж тэвчлээ.

"Яг одоо зайл" хэмээхэд тэр хар хурдаараа гүйсээр гарав.

Би ер нь яагаад түүнийг одоо хүртэл амьд байлгаад байгаа юм бол оо?

Тэмцээний үеэр л цааш нь харуулахаас.

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now