Орой ус уухаар доошоо бууж байх үед хөлөнд шингэн зүйл мэдрэгдлээ. Гэхдээ би ус асгарчхаж гэж бодсон. Гэрэл асаах хүртэл.
Гэрэл асаасны дараа хамгийн түрүүнд би газарт цусандаа хутгалдан хэвтэх Риаг олж харсан юм.
Амьсгал нь бараг л мэдрэгдэхгүй болж, царай нь хувхай цайсан байлаа.
"Хөөе Риа зүгээр үү? Намайг сонсож байна уу?"
Түүнийг сэгсчсээр ийн асуухад тэр хөмсгөө зангидан цусандаа хахаж цацсаар "Тонил цаашаа" гэв.
Муу их зантай амьтан. Үхэх гэж байж
Байдаг чадлаараа Жин ахыг дуудаж хувийн эмнэлэг рүү нь явлаа.
Эмч үзэн түүнийг яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй хэмээв.
Хагалгааны өрөөний гадаа Жин ах суулгүй ийш тийшээ холхиж хааяа нүүрээ даран сууна.
Удалгүй туслахууд нь гүйсээр ирлээ.
"Олж мэдсэн үү?"
Жин ах ширүүнээр ийн асуухад тэд "Үгүй ээ гэхдээ бид хайж байгаа. Бас илгээмж ирсэн" хэмээгээд хайрцагтай зүйл өгөн цааш явав.
Бид хоёр тойрч зогсоод өнөөх хайрцгийг задалбал дотор нь захиа байлаа.
Ээе сайн сууж байв уу? Хуучны андууд минь. Риа үхчхээгүй биз дээ. Чадвар нь муудсан байна лээ шүү би ууг нь зөөлхөн хандсан юмсан. За энэ ч яахав удахгүй уулзацгаая.
~хайрт найз Мин Шюга~Жин ах амандаа хараал урсган өнөөх цаасыг базлаа.
"Ахаа Шюга гэж хэн юм бэ?"
"Нэг новш байдаг юм тоох хэрэггүй" хэмээгээд сандал дээр суун хэн нэгэн рүү залгав.
"Байна уу? Риагын хувийн эмнэлэгт хурдан хүрээд ир. Тэр шархадчихсан байна"
Тэр ийн хэлээд утсаа таслан чамархайгаа иллээ.
Удалгүй нэг эрэгтэй гүйсээр ирэв. Их танил царай байх чинь? Хаана харлаа.
Аан хэд хоногийн өмнө өрөөнд Риатай цуг байсан залуу байна.
"Риа яасан гэнэ ээ?"
Түүнийг амьсгаадсаар ийн хэлэхэд Жин ах санаа алдаад "хэвлий хэсэгтээ 3 удаа гүн хутгалуулж баруун мөрөндөө буудуулчихсан" хэмээлээ.
"Юу? Хэр олуулаа байсан болоод ийм хүнд шархадчихаж байгаа юм? Чамд юу ч хэлээгүй юм уу?
"Хэлсэн бол би цуг явдаг юм байгаа биз дээ! Олуулаа биш ганцхан Юнги л байсан юм шиг байна. Захиа ирсэн" гээд өнөөх захиаг өглөө.
Тэр нухацтай уншсаны эцэст гүнзгий амьгаа авав
"Хараал идсэн юм! Юнги муу новш хэзээ ирчихдэг байна аа. Бас Риа яагаад бидэнд хэлээгүй юм бол"
"Сэрэхээр нь л асууя" Жин ах хальт инээмхийлэн ийн хэлээд санаа алдлаа.
Өнөөх залуу сая л нэг юм над руу хараад хөмсгөө өргөн "Жонгүг байх аа? Энд юу хийж яваа юм" хэмээв.
Намайг ам нээхээс өмнө Жин ах "Риаг гал тогоонд ухаангүй байхад нь олоод цуг ийшээ ирсэн юм аа" гэхэд тэр толгой дохиод над руу гараа сунгалаа.
"Намжүүн"
"Жонгүг"
"Риагын амыг аварсан байх нь ээ. Цаашдаа цуг ажиллацгаая"
Яг юун дээр цуг ажиллахыг мэдэхгүй ч толгой дохилоо.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©