Риа эмнэлгээс гараад 7 хоносон ч одоо болтол сэргээгүй л байлаа.
Би ер нь яахаараа энийг асардаг юм? даварчихсан юм.
Нүүрийг нь арччихаад байж байтал гаднаас Согжин ах орж ирлээ.
Надаас ч залуу харагдаж энэ тэр.
Гэтэл би сахал үсэндээ баригдаад...
"Хүүе Жонгүгаа юу тохиолдоо вэ?" гэхэд нь би нүдээ эргэлдүүлээд "Нэг хүнийг өдөр шөнөгүй асраад л. Хайртай найзынх нь оронд" хэмээхэд Жин ах худлаа малийсаар "Ах нь асрах болохоор миний дүү харьж амар" хэмээн намайг түлхэн гаргалаа.
Эмнэлгийн гадаа байх хар машин дотроос түүний туслах гарч ирэн надад хаалга онгойлгож өглөө.
Ер нь төрсөн гэртээ очдог юм бил үү? Ядаж ээжтэйгээ уулзчих юмсан.
-Ria P.O.V
Танил бус тааз угтаж дээш бостол толгой эргэлээ.
Хэсэг суун өвдөлтөө намдаагаад босох гэтэл Жин гаднаас орж ирэв.
"Риа зүгээр үү? би эмч дуудаад ирье" хэмээн гарах гэхэд нь би түүнийг татаад "Би зүгээр ээ. Хэд хоног ухаангүй байсан юм" хэмээгээд хөмсөгөө зангидахад тэр "Долоо"гэлээ
"Юнги муу новш! ална даа" хэмээн өндийхөд Жин намайг хэвтүүлэв.
"Оёдол чинь бүрэн эдгээгүй байгаа. Намжүүн бид хоёр зохицуулах болохоор чи амар бас яагаад ингэтлээ шархадсан юм?"
Би санаа алдан "Тэр өдөр өрөөндөө байж байтал Юнгигээс Lux-д оройн 8 цагаас уулзья гэсэн зурвас ирсэн. Нээх сүртэй зүйл гэж бодоогүй болохоор чамд хэлээгүй юм"
"Юнги ганцаараа байсан юм уу?"
"Тэхён цуг байсан." гэхэд Жин шүдээ зуулаа
"Хараал ид гэж! надад тодорхой хэл дээ"
"Жоохон чимээгүй бай л даа. Дургүй хүргээд байхаар нь би түрүүлж дайрсан ч... түүний чадвар үнэхээр гайхалтай болчихсон байна лээ." хэмээгээд дуугаа хураалаа.
Тийм ээ би тэдний хувьд өчүүхэн хорхой шиг болсоноо мэдэрсэн. Тийм болохоор тэмцээн хүртэл сайтар бэлтгэл хийх хэрэгтэй.
"Ойлголоо би явлаа. Удахгүй Жонгүг ирэх байх"
"Хүлээ! Яахаараа тэр ирдэг юм?"
Хөмсөг зангидсаар ийн асуухад Жин миний толгой руу цохиод "Тэр гэнэ шүү. Чамайг бүтэн долоо хоног сахиж суусан шүү тэнэг минь" хэмээсээр гарлаа.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©