Шонуг чимээгүйхэн ажиглаж суусан Минхёг, Чангкюн болон Жүхон нар хоорондоо бяцхан яриа өрнүүлнэ.
-Ах их чимээгүй.
-Ах ерөөсөө өвдөж байна гэж хэлдэггүй.
-Ах зөвхөн өлсөөд байна л гэж хэлдэг.
Гэнэтхэн Минхёг огло харайн босч зогсоод Жүхон болон Чангкюны толгойг өөртөө ойртуулаад
-Шонуг айлгах гэж үзье гээд зальтай нь аргагүй инээмсэглэл тодруулав.
Чухам сэтгэл хөдлөлөө бусаддаа барагтаа бол харуулдаггүй ахынхаа бага ч гэсэн өөр төрхийг тэд харахыг хүсэж гэнэ.
Шонуг өрөө рүүгээ орохыг нь хүлээх гурав булангийн цаанаас нь идэвхтэй нь аргагүй тагнах ба нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь нууц...
Удалгүй өрөөнд нам гүм айлчилж, том ахынх нь бяцхан хурхирах дуу гарахад л өнөө гурав хурдан хөдөлгөөнд орох нь тэр.
-За Жүхонаа чи уйлна шүү! гэсээр Минхёг өөрийнхөө гаранд болон Жүхоний хөл хэсэгт кетчуп асган хоолны хутгаа Чангкюны гарт атгуулчихав.
Гэтэл Жүхон хошуугаа унжуулсаар
-Ахаа? Би чадахгүй ээ? Ах мэдээд жинхнээсээ уурлавал яах юм бэ гэхэд Чангкюн гаран дахь хутгаа дээшлүүлэнгээ
-Энэ чинь л гол зорилго гээд хутгаа долоох нь эгээтэй л алуурчин мэт санагдана.
Жүхон хэлсэн ёсоор Минхёгийн дохиогоор орилж гарахад Шону бүр сэрсэн ч үгүй. Минхёг харин ганц сайн эгээтэй л амь тэмцэн аврал ирж буй амьтан шиг чарлаж гарахад Шону орноосоо унаж байгаа бололтой пад хийх чимээ түүний өрөөнөөс дуулдав.
Удалгүй хүнд хүнд гүйсээр Шонуг өрөөнөөсөө гарч ирвэл Жүхон нулимс дуслуулсаар газар хөлөө бариад сууж байв. Шону хараад л үсэрч очоод
-Юу болов? гэхэд нь араас нь Минхёг өвдөж буй аятай ярвайн гараа бариад
-Чангкюн... уурлаад бид хоёрыг хутгалчихсан гэх нь тэр. Яг л тэр мөчид гал тогооноос хувцасан дээгүүрээ тэр чигт нь улаан кетчуп асгасан Чангкюн сүр бадруулаад алхаж ирж байв.
Шону ч шууд Чангкюны хутгыг булааж аваад
-Шинэ хутга иртэйг мэдэх үү? Өөрсдийгөө бэртээх гэж байгаа юм! Наад кетчупээ арилга. Аймар үнэртэж байна гээд багахан ширүүн дуугарчихаад яваад өгөх нь тэр.
Ингээд л төлөвлөгөө нурж урам нь хугарсан гурав газар тойрон суугаад хэлэлцэж гарав.
-Ах ийм сайн үнэрлэдэг юм байх даа?
-Уг нь бараг мэдэгдэхгүй байсан шүү дээ?
-Хэн нэгэн матчихсан юм болов уу?
-Хэн тэгнэ гэж? Кихён түрүүн унтаж байсан. Хэрэв сэрсэн бол юун Шону гарч ирэх шууд л Кихён өөрөө хутга бариад гараад ирнэ шд гэхэд Чангкюн Жүхон хоёр бодолд орсоор үлдсэн юм.
Харин Шону эргээд орондоо орохдоо утсаараа Кихён руу
-"Баярлалаа. Тэд чамайг сэрсэнийг мэдээгүй байна лээ. Чамайг хэлээгүй бол итгэх шахлаа" гээд өхөөрдөм баавгайн эможи явуулсан юм...
YOU ARE READING
05:14 🎉 [completed] 🎉
FanfictionMonsta X-н 5 жилийн ойд зориулав. Хөгжилтэй тэдний бяцхан түүх энд өрнөх болно. Төсөөллөөс урган бичсэн болно. ✨монбэбэ ба вини✨ ♥️♥️♥️♥️♥️♥️♥️ ✨7 хэсэгтэй богино бичвэр✨