1949 он Япон улс Окияа. Дэлхийн 2р дайны дараах хэцүүхэн үе. Идэх хоол, орох орон, уух ус ч хомсдсон үе. Би бол жирийн л нэгэн Майко (сурагч гейша). Та нар гейша гэж хэлэхээр яг л биеэ үнэлэгч гэж бодсон уу? Хүн бүхэн л тэгдэг. Гэхдээ энэ бол буруу.
Гейша бол урлаг. Гейша биеэ үнэлэгч биш, чиний эхнэр ч биш тэд бол урлагын бүтээл. Ихэнх биеэ үнэлэгч нар энэ үед өөрсдийгөө гейша хэмээн худлаа хэлж гадны цэргүүдийн хоргоодог байлаа. Тэд гейша биш байсан боловч дайны дараа Японд амьдрал хэцүү байсан учир хоолны мөнгөө олохын тулд тэд гейша нарын нэрийг барьж биеэ үнэлэх болсон байна.1949 онд гэхэд Японд байсан америк цэргүүдийн 80 хувь нь япон эмэгтэйчүүдтэй нэг оронд орсон байв. Ийнхүү биеэ үнэлэгчдийг гейша гэдэг юм байна гэсэн ойлголтыг залуус өөрсдөдөө бүрэн суулгаад байгаа нь энэ юм.
Та нарын төсөөлдөг шиг гейша нар биеэ үнэлдэггүй. Харин ч эсрэгээрээ тэднийг үйлчлүүлэгч нартайгаа бэлгийн харилцаанд орохыг нь хориглодог юм.
Үйлчлүүлэгчид жинхэнэ биеэ үнэлэгчидтэй унтахаар дараалалд зогсон хүлээж байх зуур гейша нар саатуулж, хөгжөөж үйлчилдэг байсан гэнэ. Үйлчлүүлэгчид ээлжээ хүлээж байх зуур гейша нар дуулж, бүжиглэж, эрчүүдтэй сээтгэнэдэг.
Бидний гол зорилго нь үйлчлүүлэгчид хүлээхээс залхаад яваад өгөх вий гэхээс сэргийлж, сатааруулахад оршиж байв. Зарим эмсийн хүрээлэнд гейша нарыг үйлчлүүлэгчидтэйгээ хэт ойр сууж, биеэ үнэлэгчдийн ажлыг булаах вий хэмээн цээрлэдэг байжээ.
Би өөрийгөө танилцуулъя. Намайг Пак Чэён гэдэг. 17настай. Намайг бага байхад аав ээж минь намайг тэжээх чадваргүй гээд япончуудад зарсан. Харин би энд гейша болоход бэлтгэгдэж байгаа майко байна. 18 нас хүрээд гейша болж болдог. Би удахгүй болох болно. Би ч бас анх хүмүүс шиг гейша нарыг сэжиглэдэг байсан. Гэхдээ одоо миний мөрөөдөл бол гейша болох.
Одоогоор гейша болохын тулд өдөр шөнөгүй гэр цэвэрлэж бусад майко нартайгаа эвтэй байх. Ахмад гейша нар орж ирэхэд өвдөг дээрээ сөхрөн сууж тэднийг хүндлэж хайр энэрэлийг нь хүртэх гэж хичээх. Учир нь гейша нарын хайрыг хүртвэл тэд биднийг окасан(багш гейша) нарт хэлж өгч гейшагийн бэлтгэлд явж эхлүүлдэг учир.
Багаасаа мөрөөдөж байсан зүйл минь биелэж эхлэж байгаад итгэж өгөхгүй л сууна. Харин бусад майко нар намайг гейша болохыг сонсоод яг л өөрсдөө сонгогдсон мэт баярлан дэвхцэнэ. Багаасаа гейша нарт маш сайн тусалсан учир тэд надад энэхүү том боломжийг олгож байгаа юм.
Маргаашнаас эхлээд шууд гейша болоход суралцана. Хүлээж тэсэхгүй нь ээ.
eey za sainuu manaihaan bi ystoi muu zohiolch ymaa umnuh 2 oo duusgaagui baij shiniig ehluulj bolj baigaa ch ymuu hha za tgd chanyeol+chaeyong shipd durtai humuusdee zoriulj baigaa ym shuu. bas geishatai oguulleg neeh baidaggui ym baina gd bi ni zohiochihloo. ene hesegt bichigt bichsen zuilsee bi ni ih sudalj baij bichsen shuu za tgd vote comm haramgui hairlaarai.
YOU ARE READING
Миний дурласан ГЕЙША
RomanceБид анх уулзсан тэр өдөрт би үргэлж баярладаг. Гейша хүүхнүүдийг би үзэн яддаг ч чи энэ бүгдийг өөрчилсөн. Чамайг ийм ялдамхан төрхөө зөвхөн надад гаргадаг гэдэгт би итгэж байна.