Хэн бэ?

5 0 0
                                    

♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡

• Сайн байна уу? 😊
Жасмин нэрээрээ та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. /жинхэнэ нэр одоохондоо Нууц🌱/ Одоогоор ахлах сургуульд суралцаж байгаяг л та бүхэнтэй л адил. Тийм ч гэлээ та бүхэнтэйгээ үзэл бодолоо мөн өөрийн бяцхан туршлагаа хуваалцахыг хүссэн нэгэн охин. •

Өөрийнхөө талаар хэтэрхий бага мэдлэгтэй ч та бүхэнтэй хуваалцах гэж хичээж байгааг минь ойлгох байх. Бага дунд ангидаа үнхээр утгагүй амьдарсан гэхэд буруудахгүй байх. Зарим хүүхдүүдийн одоог хүртэл амьдардаг амьдрал .  Найз нөхөд байхгүй , сургуульдаа ч танил байхгүй, сонирхол гээд хэлчихээр ч юм байхгүй, Хичээлээс өөр юм мэддэгүй, хувцас гадаад байдалдаа анхаардаггүй, өөртөө итгэлгүй гээд нэрлээд байвал дуусахгүй нь бололтой хх. Ингэж амьдардаг байсан хүүхдүүд их олон байдаг юм шиг санагддаг. Ийм гэдэг ээ ч мэдэхгүй бол яах вэ? Яаж өөрчлөгдөхөө ч мэдэхгүй бол яах юм?

Би их азтай хүн надад найзууд байсан. Би л мэддэггүй байсан юм. Тэд миний амьдарлыг гэрэлтүүлсэн Одоо ч тэр...
💜Миний гэр бүл, найзууд минь 💜
1. Хамгийн том хобби:
Бүр донтолт гэхэд болно хх Энэ бол мэдээж Кпоп гэх зүйл. Зүгээр л нэг сонсох дуртай дуу хүндэлдэг хүмүүс биш түүнээс хэд дахин том,  илүү их , хэмжээлшгүй зүйл .
ХАЙР гэнэ... Анх кпопэр болоход минь олон сөрөг сэтгэгдэлүүд их байсан ихэнх кпоп сонсогчидод л тохиолддог байх. "Хачин эр эм нь мэдэгдэхгүй юмнууд", "Наадуул  чинь нүүрээ буддаг биздээ", " Наад хэд чин та нарыг танихгүй шдээ ", " Юү ч чаддагүй шдээ , потошофф эффэкт" гээд л энэнээс илүүгээр гутаан доромжлох тоолонд нь Тэвчин өнгөрөөж эсвэл өмөөрнө. Гэвч энэ бүхэн чинь Хувь хүний сонирхол. Та хэн ч бай миний болон бидний сонирхолыг шүүмжилж доромжлох эрх байхгүй. Энэ 2 өгүүлбэрийг хэд ч хэлээд ойлгодоггүй усан толгойтой хүмүүстэй олон таарсан . Тэднийг тэгээд л орхих нь илүү дээр байдаг шүү. 
Миний/Бидний хувьд энэ бүх зүйл ямар үнэ цэнэтэй гээч... Би өөрөө ч мэддэггүй яаж ийм төрөлийн хайр байж болдогийг. Энэ бүр эх үрсийн хайрийн дараа орохоор тийм хүчтэй. Тэд намайг бүр яаж өөрчилсөн,  Ямар их урам зориг өгдөгийг би болон надад хайртай хүмүүс л мэднэ. Энийг зарим эцэг эх үл ойлгоно . Бид ч ойлгуулахыг хичээдэг шүү дээ. Би бүр "Би ингэж их өөрчлөгдөөд байгаа шалтгаан нь тэд "  гэж хэлээд ч ойлгохгүй.
Кпоп бидэнд бусад зүйлсээс гадна Хайрлах талаар маш сайн зааж өгдөг . Хамтлаг дуучдын Фэнүүдээ гэх сэтгэл үнхээр агуу💜
/Аргагүй л кпоп болохоор хэт их зүйл бичив🌱/

2. Нээлттэй байдал
Би дунд анги хүртэлээ бүрэн ичимхий нөгөө хүмүүсийн хэлдэгээр номын хүүхэд байлаа. Ээж минь шөнийн 2 3 хүртэл суулган хичээлийг минь давтуулдаг . 2-р ангиасаа авхуулаад л ангийн дарга хийчихсэн болохоор ч тэр үү Ангийнхантайгаа тийм ч дотно биш байсан. Харин 9 ангид орох намар миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Идэвхитэй дэвшилт хийж эхэлсэн гэхэд болно. Кпоп сонсож сонирхолтой болсоноор найзуудтайгаа ч илүү дотносож, Хайртай хамтлагынхаа бүжгийг урлагийн үзлэгээр бүжиглэж, Солонгос хэл сурах сонирхолтой болж , дууг нь дуулахыг хүсээд л . Тэр үед надад алтан боломж олдон солонгос улсын нэгэн сургуульд сурагч солилцоогоор явсан юм. Солгой эвсилгүй гэж боддог би нэг л мэдхэд 900 гаад танихгүй сурагч багш нарын өмнө том тайзан дээр дуулж бүжиглээд зогсож байсан.
Зарим хүнд тийм ч том өөрчлөлт биш боловч надад бол гайхалтай . Одоогын өөртөө би хайртай🍓🌧

Та нарт миний талаар асуухыг хүссэн, мэдээлэл авах эсвэл үзэл бодлыг минь сонсохыг хүссэн сэдэв байвал чатаар бүгдийг нь хэлж өгөөрэй 😊 Жасси нь их баярлана шүү💜

♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡

《 Богинохон бичнэ бодсон ч нэг иймэрхүү юм бичигдээд л байна хх 🤣》

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 15, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Vlog 1Where stories live. Discover now