Юу болоод байгааг ч ойлголгүй Тэкхён ахын өрөөнд орон болсон явдлыг хэлтэл галзуугийн эмнэлэгт үзүүл гэсэн. Хэрэлдэх сөхөөгүй Сүүбин ахын өрөөнд орон дахиад л эхнээс нь дуустал ярьтал
Сүүбин: шинжлэх ухааны хувьд энэ чинь байж боломгүй зүйл. Магадгүй хумсаа будсанаа мартсан байж болох юм.
Би: хэзээ би хумсаа буддаг байсан юм? Би тийм зүйл сонирхдоггүйг та мэдэж байгаашдээ
Сүүбин: хөөе би ямар зөнч шулам уу? Тэглээч иймэрхүү зүйл уншиж байгаагүй болохоор юу ч мэдэхгүй байна. Хэд хоногтоо анзаараад үз. Биед чинь өөрчлөлт гарвал надтай хамт эмнэлэг яв.
Гэж хэлээд хичээлдээ яваад өгсөн. Нээрээ би хэлэхээ мартчихаж, тэр шинжлэх ухааны их сургуулийн 2р курсийн оюутан. Зза энэ ч яахав түүний хэлснээр хэд хоногтоо анзаарч байсан нь дээр юм хэмээн элдвийг бодон цаг руу гөлрөн зогсож байгаад гэнэт хичээлтэй гэдгээ саналаа.
Би: новш гэж хэмээсээр хам хум хувцсаа өмсөн сургуулийн зүг яаран гүйлээ. Үүдээр ороход жижүүр эгч уурлан дараагийн цагаас ор гээд булан руу заав. Надтай нийлээд 4 хүүхэд хоцорсон бололтой. Байз нөгөө шинэковууд хахах ирээд удаа ч үгүй юм байж хоцорчихож. Харин хажууд нь үнэхээр эгдүү хүргэм, яг л жоохон хүүхэд шиг хөөрхөн банди зогсож байлаа. Намайг өөр лүү нь хараад байгааг мэдэн над дээр ирж зөөлхөн инээмсэглэн
: Намайг Бён Бэкхён. Харин чамайг?
Би: намайг Хэжү... И Хэжү
Бид танилцан зогсож байтал хонх дуугарав. Тэр манай нөгөө анги юм билээ. Гэхдээ би өмнө нь бусад хүмүүс надтай зүгээр л танилын хүрээнд харилцдаг гэж хэлсэндээ. Тэр ч бас бусдын л адил байх. Гэж бодон номоо гаргаж ирэн сууж байтал кёнсүү суудалдаа суухаар ирсэн бололтой. Би толгой дохин мэндэлсэн юм гэтэл тэр
Кён: бүх хүмүүстэй сонин харьцдаг байх гэж бодтол надтай л муухай харьцдаг байжээ?
Би: айн, юу яриад байгааг чинь... Аан бэкхён уу? (энэ нэг юм чинь яачихсан юм бол) бид танилууд.
Кён: мм гэсээр хичээлдээ суулаа.
Кён: гэхдээ өчигдөр яагаад их зан гаргаад байсан юм?
Би: үнэхээр муухай эхэлсэн болохоор.
Кён: аан тийм байх нь ээ.Хонх дуугаран завсарлагааны цаг боллоо. Хоолоо аваад ганцаараа сууж байтал сэхүн, кёнсүү, жунин 3 миний хажууд ирж суув. Тэнд байсан охид над руу хялам хийн зарим нь амандаа хараал урсгана. Хөөх тэд ирсэн 2 дахь өдрөө л ийм нэр хүндтэй болчихож. Гэтэл би бүхэл бүтэн 11 жил одоогийн байдлаараа байсан аххх гомдмоор юм.
Кёнсүү: хоолоо идэхгүй бол хөрлөө.
Сэхүн: яасан түрүүнээс хойш ширтээд байхын? Бид ч аргагүй л царайлаг л даа. Гэхдээ ингэж удаан харах хуулиар хориотой байдаг юм.
Жунин: сэхүн битгий хөөр жаахан юм байж. (манай сэхүн 5тайдаа сургуульд орсон шүү)Би: хх (онгироо амьтан бэ хүн юм бодож байхад чинь)
Завсарлагаа дуусч хичээлдээ сууцгаав. Нээрээ надад үнэхээр том зүйл тохиолдсон байгаашдээ. Бүр таг мартаж орхиж. Энэний учрыг яаж олох ёстой вэ? Яагаад, юуны учир? Намайг гиюүрч суусаар байтал хичээл ч тарлаа. Өнөөдөр их оройтож тардаг тул тэкхёнтой цуг харьдаг. Тэр машинтай болохоор үнэхээр их атаархаж байна. Өөрөө ажил хийж олсон л гэсэн. Яг юу гэдгийг нь мэдэхгүйээ гэхдээ л тэр машинтай. Сургуулийн хашаагаар гартал тэр алга.
Би: новш гэж энэ орой яаж намайг ганцааранг нь явуулж чаддаг байнаа. Би түүнийг зодож чадахгүй ч гэсэн иймэрхүү зүйл дээр Сүүбин ах үнэхээр буурь суурьтай ханддаг болохоор түүнийг тэкхёныг нэг сайн загнах байх хэмээн бодно. Тэкхён надад л дээрэлхүү хандаад байдаг болохоос биш Сүүбин ахын хажууд сүнс нь зайлсан амьтан шиг л байдаг юм. Ийн бодсоор алхаж байтал кёнсүү гүйж ирэн
: чи арай энэ харанхуйд ганцаараа явах гэж байгаа юм биш биздээ?
Би: уг нь манай ах бид хоёр цуг явдаг юм. Гэхдээ өнөөдөр тэр завгүй байгаа бололтой (үхссс хаана хэнтэйгээ зодолдоод байж байгаа бол)
Кёнсүү: алив би хүргээд өгье гэсээр бид манайх руу явцгаалаа...
Маргааш хэжүгийн маань хумс ямар өнгөтэй болох бол??🤣