Би яг хэн юм?

4 0 0
                                    

Түүнийг явуулчхаад Сүүбин ахын өрөө рүү хов зөөхөөр явлаа.
Би: ахаа тэр тэнэг тэкхён надтай хамт яваагүй
Сүүбин: аххх тэр хүүхдийг яаядаа байз. Охин дүүгээ харанхуйд ганцааранг нь явуулж л байдаг. Ямар нэг юм болбол яах болж байнаа гэсээр үглэнэ.
Үнэндээ тэкхён надтай явах явахгүй нь хамаагүй. Зүгээр л түүнийг зовоомоор байна хха
Доошоо бууж бэлэн юм идчихээд өрөөндөө ороод утсаа ухаж байтал утсанд зурвас ирлээ.
?: оройн мэнд
Би: хэн бэ?
:кёнсүү байнаа😄
Би: аан болгоомжтой харьсан биздээ?
Кёнсүү: мэдээж, чи юу хийж байна?
Би: хичээлээ хийх гээд л
Кёнсүү: хичээл гэснээс өнөөдөр өгсөн даалгаврын зургийг явуулаач.
Би: аан ок
Кёнсүү: хоёулаа одооноос найзууд биздээ
Би: (найзууд гэнээ) тиймээ😁
Кёнсүү: тэгвэл ийм орой тардаг өдрүүдэд би чамайг хүргэж өгч байя.
Би: аан за (юу вэ би яагаад догдлоод байгаа юм бол)
Түүн рүү хичээлийг нь явуулчхаад өөрийнхөө хичээлийг хийж дуусган унтав. Миний зүүдэнд нэг хачин эмэгтэй юм хэлээд уйлаад байсан. Ямар эвгүй юм бэ. Энэ хар дарсан зүүд үү?...
Өглөө сэрээд хумсаа хартал өчигдрийн өнгөнөөс өөр болчихож. Өчигдөр бүдэг цэнхэр, харин өнөөдөр ягаан. Ахх энэ үнэхээр байж болно гэж үү.
Өнөөдөр орой аав ирнэ. Хэдий миний аав үргэлж бидэнтэй хамт байдаггүй ч гэсэн бид түүний ачаар л өдий зэрэгт хүрсэн. Бас бидэнтэй байхаараа үнэхээр аз жаргалтай халуун дулаан байдаг. Аавд ямар байдалтай байгаагаа хэлж болохгүй байх. Санаа нь зовоод ажлаа олигтой хийж чадахгүйд хүрнэ. Энэ зүйлийн учрыг аль болох хурдан олж мэдээд бодох юмгүй сайхан баймаар байна.
Хувцсаа өмсөж нүүр гараа угаагаад сургуулийн зүг яарав. Ангидаа ортол кёнсүү ирчихсэн над руу даллаад зүрхэн уруулаараа хөөрхөн гэгч нь инээв. Би ч бас өөдөөс нь даллалаа. Юу вэ би ямар новшоо хийгээд байгаа юм (хурдхан гараа буулгах) хичээлдээ сууж байтал манай ангийн хамгийн баян хүүхэд: ээе манай ангийхаан өнөөдөр манайд үдэшлэгтэй шүү. Бүгд ирээрэй. Охидууд орилолдон хөвгүүд шүгэлдэцгээнэ. Тийм гоё юм байхдаа. Үнэнийг хэлэхэд би тийм зүйлд явж үзээгүй..
Орой юу өмсөх талаараа бодон толгойгоо гашилгана. Гэхдээ яагаад 23цагт гэж. Зза мэдэхгүй юм. Хичээл ч тарлаа. Цүнхэндээ дэвтэр номоо хийн зогсож байтал кёнсүү: хэнтэй хамт явах гэж байна?
Би: ганцаараа
Кёнсүү: хос хосоороо ирээрэй гэсэн ш дээ сонсоогүй юмуу?
Би: яаанаа тийм байсан юмуу. Би өөр зүйл бодож байсан бололтой. Хэнтэй хамт явнааа:(
Кёнсүү: хха санаа зовох хэрэггүйдээ. Надтай хамт яв. Үнэндээ чамайг өөр хүүхэдтэй явхаар болсон байх гэж санаа зовлоо.
Би: аан
Кёнсүү: зза би танайд 22:20 гэж очоод залгая.
Би: ок

Хумсны будагWhere stories live. Discover now