Part•3•

340 60 3
                                    

《Хэсэг 3》
|
•Зэрэглээ дунд төөрөлдөхүй•

《Хэсэг 3》|•Зэрэглээ дунд төөрөлдөхүй•

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_____________________

Сандарч балмагдсан эрийн дуунаар Жонгүг өнөөх залуу дээр яаран очлоо. Сандалны түшлэг тулан, амьсгалаа ч хянаж чадахгүй эрийг Жонгүг Сүбин хоёр тайвшруулахаар оролдох аж.

-Та тайвшир. Эхлээд юу болсон тухайг бидэнд тайлбарлаж өгөөч.

Багахан үрчлээтсэн нүүрэнд нь айдас давамгайлж, гүйлгэнэх нүд нь нэг газраа үл тогтох эрд Жонгүг ийн хэлэв. Өнөөх эр гүнзгий амьсгаа аваад сая нэг тайвширав бололтой юу болсон тухайг нэгд нэгэнгүй өгүүлнэ.

-Эхнэр минь саяхан харшийн урд байх сарнай цэцэгсийг үзэхээр гарсан юм. Би ч түүний араас төд удалгүй гарсан. Гэвч эхнэрийн минь хашхирах дуу хэдхэн хоромд сонстож намайг очих хооронд тэр алга болчихсон. Түүнийгээ хаанаас ч хайгаад олсонгүй.

Зүс үл мэдэх тэр эрийн эдгээр үгс Жонгүгт сонин санагдах ч тэрээр шалгахаар гарсан юм.

Намхан, ногоон бутнуудад үзэсгэлэнт улаан сарнайнууд дэлгэрч, ногоон улаан сүлэлдсэн эл газарт хүний бараа үл үзэгдэнэ.

Жонгүг хэд хэдэн туслахаа дагуулан ойр хавиа шалгах авч өнөөх эрийн эхнэр ч тэр, сэжигтэй зүйлс ч тэр аль аль нь олдсонгүй. Гэвч удалгүй

-Ахаа энд хүрээд ирээч.

гэх Сүбиний сандрангуй аязтай хоолой ийн өгүүлвэл Жонгүг түүн рүү яарсаар очлоо.

Хэсэгхэн газрын зүлэг үгүй болж, хар хүрэн шороонууд овоолсон байх тэр газар Жонгүгт нэг л сэжиг бүхий санагдах аж.

-Ахаа энд ч бас.

Сүбин ийн хэлж, Жонгүг заасан зүгт нь харвал шорооны ойр байх хэдэн бутнууд руу цус бололтой улаан, хүрэн зүйл цацарсан байх нь тэр.

Dark Side |Taekook|Түр Зогссон|Where stories live. Discover now