"Алив л дээ Жонгүг! Наад хөдөлж ядсан өгзөгөө хурдхан чирээд хувцаслаадах."
Өдөржингөө өрөөнөөсөө гаралгүй элдэвийн хоолны сав, амттаны уут тарааж хаяад, зурагтаа чангалан, тэвчээрийг нь ихэд барсан Жонгүгийн өрөөнд орж ирсэн Намжүүн ийнхүү бахирах бөгөөд өнөөх нь тоосон ч шинжгүй хэвтсэн хэвээр байсанд Намжүүн толгой сэгсрэн өрөөнөөс нь гараад буцаж орж ирэхдээ уут дэлгэн дүүгийнхээ хог новшийг цэвэрлэж эхлэв.
"За тэгээд? Юу болсон юм?, надад хэлээдэх дээ. Юу ч байлаа, тэр Жиминтэй холбоотой тийм үү?"
Сүүлийн 3 жилийн турш хамтдаа амьдарч буй ах нь гэсэндээ Намжүүн түүнийг андахгүй ажээ.
"Новш гэж! Мэдэхгүй ээ, ах аа." Хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтэж байсан тэрээр "Жимин" гэх нэрийг сонсоод огцом өндийн суух нь тэр!
"Анх харснаасаа хойш түүнд татагдахаа больж чадахгүй юм! Би ч гэсэн өөрийгөө таалагдаж байгаа гэж бодтол гэнэт л жинхэнэ адгийн амьтан шиг болчихлоо. Огтхон ч ойлгохгүй нь, ах аа!" байдгаараа ярвайн шулганах дүүгээ ажиглах Намжүүн дурлачихаад байгааг нь төвөггүй ойлголоо.
"Жонгүг, чамайг өмнө нь хичнээн хүнтэй үерхэж байсныг чинь мэдэх ч, хэнд нь ч чин сэтгэлээ нээж байгаагүйг чинь ах нь сайн мэдэж байна. Жимин та хоёрын хооронд болсон нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй ч, хэрвээ тэдгээр өмнөх хүмүүс шиг ээ харьцсан бол, тэр чинь үнэхээр асуудал гэсэн үг. Магадгүй жинхэнэ новш шиг зан гаргасан нь чи байж ч болох л юм."
Илтэд өөрийнх нь биш Жиминий талд орох ах руугаа итгэж ядан, хөмсгөө зангидан суусан Жонгүг эцэст нь бууж өгсөн бололтой санаа алдаад нүүрээ шувтран, "Одоо тэгээд яах хэрэгтэй вэ?"
Асуулт эрэх дүүдээ Намжүүн гэмгүйхэн мөрөө хавчаад, "Мэдэхгүй ээ." гээд тэнэгдүүхэн инээмсэглэн хариулахад Жонгүг ах руугаа хараал урсган дэрээ шидэх ба Намжүүн харин хариу үйлдэлд нь нэг том дэрийг нь урдаа бамбай болгон бариад хөгжилтэй нь аргагүй хөхөрлөө.
Хэсэгхэн зуурын инээдэм дуусч ахиад л бодол санаа нь биенээсээ тэнээд явчихав уу гэмээр санаашрах дүүгээ харах эр хэзээ ч юм орны буланд чулуудаж орхисон хэвээр доош харан хэвтэх утсыг нь гарт нь атгуулаад, "Алив ээ, ярилцаад үз. Чимээгүй байлаа гээд ямар ч асуудал шийдэгддэггүй юм шүү. Гэхдээ ядаж энэ удаад л жинхэнэ Жон Жонгүг шиг байвал яаж байна мм?" хэмээн зоригжуулах мэт нурууг нь үрэх ба утасныхаа түгжээг гаргах дүүгээ хараад амжилт хүсэн өрөөг орхилоо.

YOU ARE READING
오늘 밤 (Tonight) MGL
Fanfiction- Би түүнийг чамруу хэрхэн харж байхыг анзаарсан. Чи түүнийг хүсч байгаа тийм үү? - .....Магадгүй ээ. - (Санаа алдах)....Тийм байж ээ. ~•~ -Энэ шөнө чи ганцхан минийх! -Тийм ээ энэ шөнө би ганцхан чинийх... (Юу ч...