[INTRO]

107 16 1
                                    

_____________

JAMAIS VU 🔜

_____________

➖➖➖

➖➖➖

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

➖➖➖

Винсент Ван Гог нийгмийн гажуудал байсан гэж үү?

-Үгүй дээ. Тэр гажуудал бус, гагцхүү ердийн сэтгэхүйн хязгаараас хальсан нэгэн.
Бүдүүлэг нийгмийн хохирогч болчихсон юм.

Винсент Ван Гог-ийн хоёр туйлт эмгэг

Эдвард Мунк -ийн давчуу орон зай

Л.В. Бетховены олон туйлт эмгэг

Томас Эдисоны харанхуйн айдас

Гояа-гийн хий орон зайны жихүүцэм "хар зургууд"

Инээмсэглэн суух бүсгүйн "этгээд жигтэй" зураг.

_____________

"Сэтгэцийн өвчтэй байна гэдэг гэм нүгэл биш шүү дээ "


Хэзээд энхрий бас жаахан гунигтай эл түүх.

И Наён!

Өглөөхөн амталсан кофен амтнаас ч гашуун мөртлөө амттай тийм л дурсамж минь.

Санаж байна уу?

Аниргүйн чанадад айлчилсан
Анхны учралаа . . .

Яагаад ч юм хэлэх үггүй болчихсон хэсэгхэн хором.

Чив чимээгүй, цийлгэнэсэн бүдэг гэрэл

      
Юунд ч юм тэгтлээ анхаарал хандуулах бодлогоширсон харцыг чинь одоо ч санаж байна

Гэрэл үгүйд ганцаар зугаалах
Гэрэлт Цохыг ширтэж байсныг нь.

       - Тэд их сонирхолтой, гэрэл үүсгээд л. Нисээд л. Ер бусын зүйл шүү гэж би түүний анхаарлыг өөртөө татсан юм.


       - Гэхдээ цаг нь ирэхээр гэрэл ч үгүй, далавч ч үгүй ердөө цонхны буланд хатаж, хорчийгоод нэгэн насны амьдралаа үднэ. Үхчихнэ !

Тэр ийн хэлээд хурмастын энгэрт эрхлэх сарны тунгалаг туяа шиг гэрэлт харцаар над руу ширтсэн юм даг.

Бүүдгэр гэрлийн туяанд бувтнан шивнэх хүүрнэл.


Намрын жихүүн салхинд бээрсэн тэрээр шатаж дууссан түүдгийн нурам шиг хувхай цайж, басхүү хацар нь ягааран мэлтийх ба  интоорын мод цэцэглэх үеийн дүр зургийг нүдэнд минь буулгаж билээ.

Тас хар үс нь час улаан будаг болчихсон
Будаг, гуашдаа идэгдэж яваа хүрэн бор хормогч

       - Төөрөлдмөөр юм, чиний энэ харц гэх хоолой агаарт тэнүүчлэн, арилан одов ч сэтгэлд торсон хэвээр .   .   .

Ганцаар зугаалах
Гэрэлт цохны нэгэн насны амьдралыг хүүрнэн суусан үдэш бид ердөө өсвөр насны хүүхдүүд байв.

▪️▫️▫️▪️

Ким Тэхён

Түүний нэрийг сонсох бүртээ тэдгээр өдрүүдийг дурсана.

Зүүд мэт хий хоосон
Зэрэглээ мэт худал хуурмаг тэдгээр өдрүүдийг.

Заримдаа учиргүй ихээр эргэлзэнэ.

Миний төсөөлөл биш байгаа гэж!
Сэтгэцийн өвчтэй эмэгтэйн зүүд байвал яана.


Тэгэхэд л би үнэрээр чинь үнэнийг хэлүүлчих байсан юм.

Акрилкан будагны хурц үнэр

Аадрын дараах амарлингуй сэвшээ гээд олон сая төрлийн үнэр оршин байвч

Амны гаа, анхилуун сүрчигт мансуурч би чаддаг байв....


Дахиад хэлье....

"Амны гаа, анхилуун сүрчиг"

Энэ л миний тайтгарал болог


Мартаж зүрхлээгүй үнэн, үнэр хоёр....


_____________

JAMAIS VU

🔜

©QN_MAGNET
_____________

FOR @

_____________

A/N: BOOM 💥
МАГНИТ- тэй хамт 1 жил.....
07.20

Нэг жил хамт байсан, байгаа та нартаа баярлалаа... 🔜

Бас энэ шинэ бичвэр бэлэг шүү🙆🏻 -

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 02, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Kadota Where stories live. Discover now