Байгалийн жам

2 0 0
                                    

Би бол махчин амьтан бид сүргээрээ явж хоол тэжээлээ олцгоодог биднээс бүхийл амьтад айдаг  амьтай бүхнийг хөнөөх буруу гэдгийг мэдэх ч яаж ч чадахгүй зүйлийг одоо яалтай билээ.

Нэгэн өдөр чонон сүрэг хоол тэжээлээ хайн сониучлан явна. Тэр дундаас нэгэн чоно үнэр аван сүргээсээ тасран хол явна. Үнэрлэж үнэрлэж зорьсон газраа ирэн холоос түүнийг ажиглана. 

Чоно түүнийг идэхийг ихэд хүссэн ч тэрээр сэтгэл нь ихэд хөдөлж зүгээр л харсаар байгаад буцав. Чоно маш их өлссөн ч үнэхээр их баяртай байлаа. 

Дараа өдөр нь дахиад нөгөө газраа ирэн түүнийг харсаар л энэ явдал олон удаа давтагдсаны эцэст чоно түүн дээр очив. Харамсалтай тэр чоныг харан маш хурдан дэгдэж алга болов. Тэр өдөр л чоно ухаан орон тэнэг зүйл хийснээ мэдэн өөртөө ийнхүүү хэлэв: ЧОНО БОЛ ЧОНО ТУУЛАЙГ ИДЭХ НЬ БАЙГАЛИЙН ЖАМ ЁС гэж хэлэн маш ихээр гуниглав. 

Гэвч тэр туулайг холоос ажиглан өдөр бүр хамгаалдаг байв. Чоно хэдий чинээ түүнийг хайрлана төдий чинээ туулай зугтаж байв. 

Энэ үед чоно дотроо өөрийгөө ихэд үзэн ядаж чоно болж төрсөндөө ихэд харамсан гэвч туулайг алж болхоос хайралж болохгүй гэсэн хууль байхгүйгээс хойш тэр өөрийгөө зориглон туулайтай дотносох гэж хичээнэ.

Тэр туулайнд зориулж өвс ногоо цуглуулж, дуулаахан үүр барьж бусад махчидаас хамгаалсаар байгааг харсан туулай гайхширалд оров. Нэгэн өдөр чоно туулайн үүрэнд ногоо авчирч тавихад туулай холоос түүнийг дуудав чоно түүний зүгрүү ойртон алхахад туулхай түүнд "хол зайнаас харьц чам шиг араа шүд нь гялалзсан амьтнаас би айж байна яваад өг"гэж хэлээд хурдхан шиг алга болов. Харин чоно түүний хойноос харан маш чангаар БИ ЧАМД ХАЙРТАЙ ТУУЛАЙЙЙ гэж хэлсэн аж. 


You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 25, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

**Энэ их хайрыг одоо яах вэ?**Where stories live. Discover now