"Чи үргэлж л чихэрлэг байх юм.
Гашуун гэдэг энэ амьдралын
Ганц баясал нь бололтой
Гансрал нь ихэдсэн шорвог арлын
Гайхуулам ганц цэцэг нь бололтой
Харанхуй далайн ёроол дах хясаан
Харц булаам сувд нь бололтой
Харсан хүний зүрхэнд
"Би" гэх гадас аа зоогоод
Хайж гуйгаад ч олдохгүй
Шаналгаж зовоогоод арилах
Чи үнэхээр чихэрлэг юм аа.""Энэ ямар санагдаж байна даа?"
Намжүүний дуугаар Жонгүг ившээлгэн, "Утгагүй юм." Гээд утсаа оролдож эхлэхэд өврийг нь дэрлэн хэвтсэн Жонгүгийн үсээр гараа гүйлгэн суусан Жимин,
"Хайр дурлалын тухай бололтой." Гэсэнд Намжүүн,
"Үгүй ээ." Гэсээр цайнаасаа балгалан, "Үнэндээ энэ худал хуурмагийн тухай байгаа юм. Хайр юм шиг харагдаж байгаа ч ингэж илэрхийлсэн нь ч учиртай...
Түүнийхээр бол худал хуурмаг өөртөө хайр сэтгэлийг агуулдаг бөгөөд үүгээрээ чихэрлэг амттай адилхан.""Ах аа, та намайг иймэрхүү зүйлд толгойгоо ажиллуулах дургүйг минь мэднэ биз дээ?" Жонгүгийг улбар үст-ийн өврөөс өндийн гомдоллоход өнөөх нь хариуд нь мөрөө хавчин инээмсэглэв.
"Арай ч дээ, амралтын өдрийг гэртээ өнгөрөөнө гэдэг маш муу санаа байж!" Жонгүг босон Жиминий гараас атгаад,
"Орчин үеийн бүжгийн ангийхан үдэшлэг зохиож байгаа, Жимин очих болохоор бид явлаа. Та нэгдэхгүй юм уу?" Хэдийн номондоо автсан Намжүүн үг хэлэлгүй доош харсаар гараа сэгсрэн татгалзаж буйгаа илэрхийлэв.~•~
"Жимин аа, эцэст нь чи иржээ." Бариу торгон материалтай богинохон хар даашинз өмсөж мөнгөлөг урт саарал үсээ задгай тавиад өөрийг нь илэрхийлэх гол зүйл болох урт цагаан хүзүүгээ ил гаргасан бүсгүй Жиминд илтэд наалдан инээмсэглээд гараа дэлгэн, "Манайд гэртээ байгаа юм шиг л байгаарай, биеэ барих хэрэггүй шүү." хэмээн уруулаа хазлан цээжин дээр нь гараа тавьхад улбар үст чихнийх нь урдуур суларсан үсийг ардуур нь хийж өгөөд нүдээрээ инээн, "Сайхан байшин байна. Урьсанд баярлалаа Үкён." Бүсгүй ичингүйрэн доош харах үед Жонгүг тэдэнтэй нэгдэн Жиминд хундагатай коктейль өгөөд гэрийн эзэнд талархлаа илэрхийлэв.
Бусад алдартай охидтой адилгүй нь Үкён тийм ч царайлаг биш боловч хүссэн бүхнээ өөрийн болгодог зальжин увидастай нэгэн. Жонгүг түүнийг сүүлийн үед хэнд, ямар санаатай наалдаад байгааг нь төвөггүй анзаарч байсан ч өөрийнх нь биш хүнийг харамлаж чадахгүй ажээ.

YOU ARE READING
오늘 밤 (Tonight) MGL
Fanfic- Би түүнийг чамруу хэрхэн харж байхыг анзаарсан. Чи түүнийг хүсч байгаа тийм үү? - .....Магадгүй ээ. - (Санаа алдах)....Тийм байж ээ. ~•~ -Энэ шөнө чи ганцхан минийх! -Тийм ээ энэ шөнө би ганцхан чинийх... (Юу ч...