Хичээлдээ явахдаа бэлэн болон машинд суулаа. Жолооч ахад сургуулиас зайдуухан буулгахыг хүсэн машинаас буугаад алхаж эхэллээ. Хүн болгон миний өмнөөс юм хийгээд байх юм бол би хөдөлгөөний дутагдалд ороод үхэх байх.
Намайг явж байтал нэг баньд ирээд намайг мөргөчихөв. Би унахдаа хөлөө шалбалчихав. Тэр хүү худхан шиг босон уучлалт гуйгаад гарныхаа алчуурыг өгөв. Туулайтай алчуур, алчуураараа хөлийг минь болгоомжтойхон шиг боож өгөөд намайг татан босгов. "Намайг үнэхээр уучлаарай, шилжиж ирсэн эхний өдрөө хоцрохыг хүсээгүй юм аа" гээд инээхэд нь түүнд бараг л дуралчихсангүй "зүгээр дээ, жоохон л өвдөж байна" гээд алхаж эхлэв. Тэр миний хажууд гаран хамт алхаж эхлэв.
"Чамайг хэн гэдэг юм?"
хэмээн том нүдэлсээр асуувал би бага зэрэг инээн "И Сувон" гэхэд тэр гараа сунган "Жон Жонгүг" гэх нь тэр. Гарыг нь атгавал тэр туулайных шиг хөөрхөн шүдээ гарган инээмсэглэв.Хичээл эхлэх болоогүй тул дуу сонсож байтал ангийн багш орж ирэн шинэ сурагч шилжиж ирсэн гэх нь тэр. Жонгүг манай ангид орж ирэн өөрийгөө танилцуулав. Охидууд түүн рүү ёстой аймар харж байлаа.
"Манай ангид маш олон хоосон суудал байгаа, чи дуртай дээрээ очоод суучих" гэхэд охидууд ийшээ суучих тийшээ суучих гэж орилолдоно.
Би гараа өргөн "Жонгүг наашаа" гэхэд тэр инээмсэглэн миний хажууд суув.
Туулай, чамайг туулай гэж дүрсэлмээр юм. Чиний том гэмгүй нүд. Туулайных шиг хөөрхөн шүд. Яг туулай шиг...
Юу ч биччэв. Ойрд ядраад тэнэг тэнэг юм бичээд байдаг болж...