3

92 11 1
                                    

Жонгүг үнэхээр хөгжилтэй юм. Хичээлээ би бараг хийгээгүй, Жонгүгтэй юм ярисаар байгаад тарсан юм. Жолооч намайг ирж авснаар бид салсан юм.

Гэртээ орж ирэхэд л гэрийн үйлчлэгч нар хоол идэх талаар асуулаа. Би ч хөнгөн зууш бэлдчих гэж хэлчихээд өрөөндөө орж хувцасаа солиод доош буун зуушаа идэв. Дараа нь өрөөндөө орон даалгавараа хийж эхлэв.

Нилээн хэдэн цаг суусны эцэст хичээлээ хийж дуусган доош буувал аав ээж ирчихсэн байлаа. Тэд нэг юмны талаар маргаад байгаа бололтой, би тэднийг нууцаар ажиглав.

"Энэ сургууль нь дээр"

"Охин маань өөр сургуульд явахыг хүсч байна, тэр одоо жоохон хүүхэд биш"

"Жоохон хүүхэд биш юм бол ганцаараа амьдарч чадахнээ"

"Юу?"

"Явцгаая, хэр удаан тэсэхыг нь харж байж шилжүүлэх эсэхийг нь бодож үзнэ"

Гэнэт юу вэ? Намайг ирэхээс өмнө бас хэрэлдсэн бололтой.

"Аав ээж, би гарлаа"
Хариу ирсэнгүй, мөрөө хавчин шууд л гарчихав.

Гадаа гарч ирэн гулсуур дээр хэвтэн тэнгэрийг ширтэв. Гэнэт яагаад намайг ганцаар үлдээх болчихов. Яг юу болсон юм бол?

Аав ээж маань энгийн сургуульд сурмаар байгаагаа хэлснээс хойш хэрэлдэж эхэлсэн, хэрэлдэхийг нь харахыг хүсэхгүй байсан болохоор л одоо явж байгаа сургуульдаа сурсаар байна.

Хэвтэж байтал утас минь дугарав. Ээж залгаж байсанд нь хурдхан шиг аван яриаг нь сонсов.
"Миний охин ээж аав хоёр нь явлаа, аав чинь шийдчихсэн юм шиг байна. Мөнгө данс руу чинь хийчихсэн, зарим нэг туслах хүмүүс байгаа. Сайн сууж байгаарай, бид хоёр удахгүй" гээд тасрав.

Одооноос эхлээд ганцаараа амьдрахнээ.

Санаа алдаад босон дэлгүүр орж зайрмаг авав. Хэцүү үед амттан л тус болох юм даа.

Зайрмагаа долоонгоо алхаж байтал урдаас нэг л эвгүү хүмүүс гараад ирлээ шүү. Би ч мэдээгүй юм шиг зайрмагаа идсээр зөрөн явах гэтэл нэг нь ардаас шүгэлдээд дуудав.

"Хөөе охион"
Би эргэж харан инээмсэглэн ангилиар ярав.
"Айн, юугаар туслах вэ?"
гэтэл нэг нь англиар яриад эхлэв, новш гэж.
"Охион, нэрийг чинь хэн гэдэг юм?"
Би худлаа нэр бодож олон тэрийгээ хэлэв.
"Жана гэдэг"
"Сайхан нэр байна, бид нартай хөгжилдэхгүй биз?"
Тэр ч англиар сайн ярих юмаа.
"Би чадахгүй гэж бодож байна, би одоо явах хэрэгтэй, баяртай" гээд явах гэтэл тэр залуу миний гарыг хүчтэй базсан нь намайг дуу алдахад хүргэв.
"Come on, it will be fun"
"(Аливээ, хөгжилтэй байх болноо)"
Миний дургуй хүрэн гарыг нь саван "үгүй гээд байхад яах гээд байгаа юм" гэтэл тэр залуу намайг алгадаад чирч эхлэв. Гараа татан авах гэсэн ч тэр хүчтэй болохоор би зүгээр л чирэгдсээр явна.

I'll save youWhere stories live. Discover now