Д

1.7K 247 7
                                    

"Торгон цэрэг болохын тулд яах вэ?"

Жонгүг хааны ордны дайчин цэргүүдийг бэлддэг сүртэй том цэргийн хороон дээр ирээд чанга гэх чинь орилон асуув. Хамгийн наад эгнээнд буй сэлэм гялалзуулсан эр эргэж хараад

"Хэн дуртай нь болдоггүй юм аа, жаалаа" гэхэд Жонгүг зоримог очин гараа сунгалаа.

"Сэлмээ өгчих. Эсвэл нум сум ч юм уу, юу ч байсан яахав. Би үзээд алдъя." хэмээн мөрөө үл мэдэг хавчив.

Арай ахмад цолтой нь болов уу гэмээр хууз сахалтай эр аажуухан толгой дохиход залуу цэрэг модон тавиур дээрээс гэртэй сэлэм аван Жонгүг рүү шидэхэд газар тас няс хийн дуугаран унах аж. Басамжилсан, шоолсон инээд цуурайтаж, залуу ханхүүн сэтгэл хурцлагдах нь тэр.

Жонгүг хар малгайгаа тайлж модон дээр тохон орхиод сэлмийг гэрээс нь салгаж, салхи зүсэн хэд хэд эргэлдүүллээ. Цэргийн хороо тэр чигтэй нам гүм.

"ХАМГИЙН САЙН НЬ ГАРААД ИР!"

Дахиад л бөөн инээдэм болж, үсээ хааш яаш шуусан сэтэрхий хөмсөгтэй хүдэр залуу сүрдмээр алхлан Жонгүгийн урд ирэн зогслоо.

Ган төмрийн харшлагдах хурц хяхтнасан дуу, салхи зүсэх сэв хийсэн авиа агаар тархаж, тулаан ширүүсэх тусам чихэнд улам чийртэй болох ажээ. Хан хөвгүүний ханбукны хормой тасран унаж, дайчин цэргийн шанаа дагасан урт хар үс салхинд хийсэн газарт буулаа. Хууз сахалтай идэр насны эр гараараа боль гэх шиг дохио өгч, хажуудаа зогссон залуу цэрэг рүү толгой дохив. Тун удалгүй хэн нэгэн Жонгүгт алт мөнгөн эдээр чимсэн нум сум атгуулж, 40 гаран метрийн цаана чүү ай цухуйх арьсан бай луу зааж, харвахыг санууллаа.

Эрчилсэн сурд сумаа дэгээдэж, хойш нь татах тусам модны нугарах чимээ шархиран дуугарч, тавих тэр агшинд салхи зүсэн одсоор арьсан байг нэвт сүлбэн яг голыг нь оножээ.

Уулга алдалт, басхүү атаархсан харц ханхүүг тойрон эргэлдэж, Жонгүг ч багахан урамшаад авчээ. Сун түшмэл хоолой засан суудал дээрээсээ өндийгөөд

"За яахав, хүрэн бор азаргаа эмээллээд аваад ир!" хэмээн тушаахад наранд борлосон түлэнхий арьстай намхан залуу адууны жүчээ рүү орж, хэсэг хугацааны дараа айхтар ширүүн харцтай нас бие гүйцсэн адууг эмээнгүй хөтлөн гарч ирэв. Тэгээд барьж явсан эмээлээ Жонгүг рүү шидээд, цулбуурыг нь ч мөн шидэж орхих нь тэр.

Эл хүрэн азарга хэнийг ч мордуулж байгаагүй догшин ширүүн гэдгээрээ түмэнд алдартай ажээ. Харин үүний талаар Жонгүгт хэн ч хэлсэнгүй.

"Би тэгээд энэ нөхрийг эмээллэх хэрэг үү?"

Жонгүгийг ингэж асуухад нэг цэрэг "Бас мордоно." гэж нэмнэ.

Ханхүү толгой дохин, үл мэдэг мөрөө хавчаад, яагаад ийм зүйл хийлгэж байгааг нь ойлгосонгүй. Амандаа дуу аялж, хээв нэг явсаар эмээлийг адууны нуруун дээр тохож, бэхлээд, бүр ч болоогүй мордоод хороог тойрон шогших нь тэр.

Түшмэл гайхшралд оров бололтой сандлаа налан унаж, ам ч нээж чадсангүй. Хэний ч мордож зүрхлээгүй догшин хүрэн дээр Жон Жонгүг дуу аялаад мордчихно гэж хэн санах билээ.

"Энэ хүүг торгон цэргийн бэлтгэгдэх албанд хүргэж өгөөд, бас тэр хүрэн азарга дээр мордох гээд үз. Тэгээд халгаахгүй бол энэ азаргыг тэр чигт нь энэ хүүд өг."

"Ойлголоо, түшмэлээ"

|ahhh comeback hiih yumsandaa

•Naughty BF•||Taekook\Completed\Where stories live. Discover now