Өглөө нь тэд хамтдаа цайгаа уун хамтдаа сургууль руугаа алхана.
Сургуулийн од охидуудын нэг болох охин ирээд Жонгүгт хандан "Жонгүгаа, өнөө орой завтай юу?" гэхэд нь Сувон чимээгүйхэн Жонгүгын цамцнаас зуурахад Жонгүг бага зэрэг инээн "уучлаарай гэхдээ би завгүй" гээд түүнийг дагуулан ангидаа орж ирэв.
Хичээл эхлэн Жонгүгтай юм ярьж суусаар байтал завсарлагаан болов. Жонгүг намайг дагуулан хоолны газар орж ирэн нөгөө хэдийн сууж байгаа ширээн дээр ирэн хамтдаа сууцгаав.
"Та нарыг энд сурдаг гэж мэдээгүй юмсан, Согжин ах хаана байгаа юм?" гэж намайг асуухад Жимин инээсээр "Согжини хён их хөгшин" гэхэд бусад нь ч гэсэн санал нийлэн инээлдэцгээв.
"Тэгээд энд сурдаг байсан юм уу?" гэхэд Тэхён толгойгоо сэгсэрсээр "өнөөдөр л дээд ангид чинь шилжиж ирлээ" хэмээн амандаа хоол чихсээр хариулав.
"Анзаараагүй юм байна, Юнги ах, Намжүүн ах хоёр бас хаана байгаа юм?" хэмээн асуухад тэд инээлдэн Жимин дахиад л "тэр хоёр хөгшин" гэв.
Хичээл таран амтай болгон нь миний болон тэдний талаар ярьж байлаа.
Жонгүг бид хоёр гадаа тэднийг хүлээж суух зуур Жонгүгт нилээн олон болзооны урилга ирээд амжлаа. Тэр бүгдэнд нь эелдгээр татгалзаж байлаа.
Бусад маань гарч ирэн бид нар яг явах гэж байтал хэсэг охидууд урд минь зогссоноо "Сувона~ өнөөдөр бидэнтэй гарахгүй хэрэг үү?" гэхэд нь би гайхан болгоомжтойгоор "хэн билээ? Намайг таньдаг хэрэг үү" гэв. Охидууд уурлан "гомдоож байна шүү, Сувона. Залуучууд харчихаараа сайн найзыгаа мартчихаж байгаа хэрэг үү?" гэхэд Жонгүг миний гарыг атган "тэр явахгүй, чамайг ч танихгүй юм биш үү?" гээд эргэж харан явахад Согжин ах яг машинтайгаа ирж таарлаа.