Ж

1.6K 206 9
                                    

"Ахаа, би уг нь танд нэг зүйл өгөх гэж ирсэн байхгүй юу?" гэж ам нээхэд минь гайхшран харснаа юу гэдгийг нь асуув.

"Би танд хэр үнэ цэнэтэй вэ?"

Тэр энэ удаад их гүн бодолд автав. Нүдээ аньсан байдал нь гайхалтай буурь суурьтай царайг нь улам тодотгож, сүрдэм, бахдам амар амгаланг мэдрүүлэх ажээ.

"Энэ их хэцүү, Жонгүг. Мэдээж би чамаас өмнөх амьдралаа нуух эсвэл чамайг ийм тийм гэж чихэнд хоногштол магтахгүй. Би торгон цэргийн албанд орохоос өмнө хорвоогийн хамаг муу зүйлийг хийсэн гэхэд болно. Би олон зүрх шархлуулсан, жинхэнэ адгийн амьтан байсан. Надад бие мах бодийн таашаал авч чадаж л байвал бусад хамаагүй байдаг байлаа. тэдэн дээр очдог, тэгээд л буцаад явдаг байсан. Магадгүй би удмынхаа нэрийг бузарласан, завхралын тод жишээ байсан биз. Үүнийг сонсоод чи надаас зугтаж ч магадгүй. Гэхдээ Жонгүг, би чамайг хорьж, надтай хамт үлд гэж гуйж гувшиж чадах нэгэн биш. Би чиний өмнө, чамд хүрдэг гараараа асар олон хүний цусыг урсгаж, түүнээс олон хүний нулимсыг асгаруулсан нэгэн. Надтай хамт удах тусам чамд дорд зүйл их тохиолдож болно. Хамгийн гол нь би чамайг хиртүүлэхгүй, зовоохгүй, уйлуулахгүй, бас шархлуулахгүй байхыг хичээнэ. Энэ л миний зүгээс чамд хийж өгч, амлаж чадах ганц зүйл."

Ингээд л би түүнийг миний амьдралын олж болох хамгийн нандин нэгэн гэдгийг ойлгосон юм. Тэр гаднаа ч, дотроо ч миний төсөөлсөн шиг агуу хүн байлаа.

"Сонсооч ахаа, би энэ бүхнийг сонслоо гээд танаас зугтахгүй, бас таныг жигших ч үгүй. Хачин ч гэсэн та бол миний мэдэх хамгийн агуу хүн. Үүнийг битгий үгүйсгээрэй. Бас та бол миний амьдралдаа олсон хамгийн нандин нэгэн. Би танд хайртай ахаа"

Би үгийнхээ төгсгөлд сахиусан ууттай хос хаш чулуугаа түүнд атгуулж, мөрийг дэрлэв. Тийм ээ, би түүнд хайртай. Бас тэр хайр гэгчийн төлөө бүхнээс татгалзаж чадна.

"Энэ юу юм?"

"Энэ сахиус, биднийг хооронд нь холбож чадах сахиус. Заавал биедээ авч явж байгаарай."

Энэ цэцэрлэгийг хэн ч тоодоггүй, бас энэ цэцэрлэг хэнд ч харагддаггүй. Орчлон дээр магадгүй зарим хайрын төлөө, цэцэрлэг хүртэл өөрийгөө золиосолдог юм болов уу? Тэр хайрыг бүтээхийг төлөө.

"Чи бол сахилгагүй муу чөтгөр."

Тэр сахиусыг энгэртээ хийж дуусав уу үгүй юу, доош тонгойн булгийн уснаас гараараа хутган над руу хэд хэд цацаад цэцэрлэгээс гарах цоорхой руу гүйж, гарахаасаа өмнө эргэж харан хайртай гэдгээ хэллээ. Тэгээд л ажилдаа гарчхав.

Ахгүйгээр үргэлжлэх миний өнөөх хоосон амьдрал. Юу хийхээ ч мэдэхгүй. Бас хийх ёстойгоо ч мэдэхгүй.

"Заза, явж Хусог ахад жаахан загнуулъя."

| Загнуулахдаа тултлаа уйдахдаа яахав дээ? Хаха

Хаш чулуу нь Солонгосын түүхэнд хамгийн үнэтэй чулуунд тооцогдон бичигдсэн байдаг агаад танан ногоон хаш нь хайр сэтгэлийг улам илүү бататгах хүч болж өгдөг гэх нь бий.  Бас дээхэн үед хаш чулуун бөгж ихээр хэрэглэдэг байсан бол чулууг ч бас ингэж хэрэглэж байжээ.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
•Naughty BF•||Taekook\Completed\Where stories live. Discover now