Хүмүүсийн шивнэлдэхийг сонссон би нүдээ нухалсаар босон харвал Жонгүг болон бусад намайг ширтээд сууж байлаа. Жонгүг удаанаар гараа аван хөдөлгөж эхлэв.
"Хэлэхгүй дээ, хэзээ ирсэн юм?" гэхэд Тэхён нэг л нухацтайгаар "бид нар сая л тараад ирлээ, энэ гурав 30 минутын өмнө ирсэн гэсэн" гээд Намжүүн ах, Юнги ах Согжин ах руу заав.
Жимин уруулаа унжуулсаар "наад Жонгүг чинь чанга ярьж болохгүй, чанга ярьж, чимээ гаргах юм бол ална шүү гээд айлгаад" гэхэд Жонгүг түүний амыг нь таглаад аймар хөөрхөнөөр инээв.
"Хайраа, Согжини хён хоол хийчихсэн идэх үү?" гэхэд би орилон "яааа Жон Жонгүг одоо болно" гэвэл тэд нэг л ойлгосонгүй байх ба Жонгүг бид хоёр л инээлдэнэ.
"Ингэсэн юм аа, бид хоёр түргэн хоолны газар луу ороод. Тэгсэн наад Сувон чинь би даана маана гэж байснаа хосын багц нь арай хямдхан болохоор хос болж жүжгэлсэн юм" гэхэд тэд инээлдэн Хусог ах "та хоёр хос байсан бол их гоё харагдах байсаан" гэв.
Хоолоо идэж дуусгачихаад бид тоглоом тоглон 7 цаг болоход ядарсан амьтад буйдан дээр эвхрэлдэн хэвтэнэ.
"Байна уу? Аан эгчээ та одоо хүрч ирээд гэр цэвэрлээд өгөхгүй биз... за баярлалаа" гээд утасаа салган би тэднийг өөрийнхөө өрөө рүү хөөн хувцастай нь оруулаад цэвэрлэгч эгчийг цэвэрлэж дуусан дуустал түүнээс алхам ч холдсонгүй.
"Сувон эгч нь мэднээ санаа зоволтгүй"
Цэвэрлэгч эгч яван тэд өрөөнөөс инээлдэн гарч ирээд тэд манайд хонохоор болов.
Байна уу, И хадагтай. Сувон сайн байгаа. Та нарыг явсан орой 7 залуу ирж тэрнээс хойш Сувон тэдэнтэй их дотно болсон. Тэр залуучууд их сайн хүмүүс юм шиг санагдсан. Тэд нар Сувоныг хамгаалдаг, халамжилдаг. Сувон тэд нартай бараг 24 цагийн 23 ийг нь хамт өнгөрүүлж байгаа байх.