12

65 9 2
                                    

Хичээлээ тарчихаад сургуулийн гадаа сууж байтал Кай хүрээд ирлээ. Санаж байгаа бол тэр миний хуучин найз залуу.

"Сайн уу? Юу хийж байгаа юм?"

"Харахгүй байна уу? Найз залуугаа хүлээж байна"

Хэлж дуусахад Жонгүг гарч ирэхэд нь би "хайрааааа!" гэж орилоод түүнийг тэвэрчихэв. Тэр Кай-ыг харсан бололтой инээмсэглэн "удаан хүлээсэн үү?" гэв. Би толгойгоо сэгсрэн явах гэтэл Жонгүг миний гарыг атгаад "түүний дэргэд чамайг харахыг хүсэхгүй байна гэж хэлсэн байх аа, түүнээс хол бай" гэчихээд сургуулийн хашаанаас гарав.

Энэ үед нөгөө хэд машинтай ирж тааран биднийг харчихаад гацчихав.

"Ээ, би мэдээд байсан юм, алив Жимин мөнгө аваад ир" гэж Тэхёныг хэлэхэд Жимин урвайн түүнд мөнгө өгөв. "Ю-юу үгүй ээ та нарын бодож байгаа шиг биш" гэхэд Жимины нүд нь сэргэн "Тэхён-ши мөнгө аваад ир" гэв.

Бид инээлдсээр манай гэрт орж ирвэл аав ээж ирчихсэн сууж байлаа.

"Өө та нарыг ирсэн гэж мэдсэнгүй, алив гарцгаа би хувцасаа сольчихоод удахгүй араас чинь гарах болно" гэхэд ээж "үгүй ороод ирсэн юм чинь хамт хоол идэж болно биз дээ" гэв.

Хоолны ширээнд чимээгүй байх ба хааяа л нэг аяга тавганы чимээ гарна.
"Тэгэхээр та нар юу хийдэг юм бэ дээ?" гэж аавыг асуухад нь тэд нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулав.

"Сайн байна уу? Намайг Ким Согжин гэдэг. Би удахгүй аавынхаа компаныг өвлөж авна"

"Сайн байна уу? Намайг Ким Намжүүн гэдэг. Одоохондоо тогтсон ажил байхгүй цагын ажил хийдэг"

"Сайн байна уу? Намайг Мин Юнги гэдэг. Би продюсэр, олон олон алдартантай ажилж байсан. Бас унтах дуртай"

"Сайн байна уу? Намайг Жон Хусог гэдэг. Сувоноос хоёр ах, төгсөх анги"

"Эд нарыг Пак Жимин Ким Тэхён Жон Жонгүг гэдэг юм. Жонгүг бид хоёр нэг анги. Нөгөө хоёр нь дээд анги" гэж би дуржигнуулаад тэднийг дагуулаад гарах гэтэл аав "би тэдэнтэй ярих хэрэгтэй байна, Сувон" гэв.

Хэсэг хугацааны дараа тэд аавын өрөөнөөс нэг л баргар царайтай гарч ирэв.

"Яасан надтай найзалхаа боль гэж байна уу?" гэвэл тэд толгойгоо сэгсрээд бүгд инээмсэглэн "хувцасаа бэлдчих манайх руу явцгаая" гэж Жонгүгыг хэлэхэд би хөшчихөв. Тэд зөвшөөрсөн гэж үү?

I'll save youWhere stories live. Discover now