Тортой зайрмагаа барин алхаж байтал баахан хар хувцастай хүмүүс гарч ирэн намайг аваад явчихав. Ухаан алдахаасаа өмнө харсан зүйл нь 5 хүн нийлээд Жонгүгийг зодож байсан нь юм.
Жонгүг гэртээ гэдсээ барин цусандаа хутгалдсаар орж ирэв.
Хаалгаа онгойлгоод л шууд унаад өгөв. Жимин түүнрүү гүйж очин толгойг нь өвөр дээрээ тавин юу болсныг асуухад Жонгүг уйлж эхлэв."Би-би түүнийг хамгаалж чадсангүй, тэд түүнийг аваад явчихсан" гээд уйлж байгаад ухаан алдчихав.
Бүгд сандралдан Сувоны аав руу залган болсон зүйлийг хэлэв.
Толгой минь эргэн орчин тойрондоо дасах гэж нилээн удлаа. Гар хөлийг минь олсоор хүлсэн байх ба өмхий үнэр үнэртэх энэ хүнгүй байгууламж цусаар будагдсан байлаа.
Удалгүй утас минь чичигнэх нь сонсогдон би харвал Юнги ах байлаа.
"А-ахаа намайг ирээд аваач, би айгаад байна. Гуйя" гэсээр чимээгүй уйлж эхлэхэд тэр сандран "байршлыг чинь-" хэлж дуусаагүй байтал хэн нэгэн миний утсыг аваад шидчихэв. Дээш харвал энэ Кай байлаа.
"Ж-жунин, намайг явуулчих гуйя" гэхэд тэр уурлан "тэгж битгий дуудаад бай, би нэрэндээ дургуйг чи мэддэг биз дээ" гэв. Түүний жинхэн нэрийг надаас өөр хүн мэддэггүй.
"Надаас юу хүсээд байгаа юм?" гэхэд тэр инээн "би нууц хүүхэд, аав минь согтуу байхдаа нэг хүүхэнтэй унтаад би төрчихсөн. Насаараа гологдож ад үзэгдэж амьдарсан надад аавынхаа бахархалт хүү болох ганц арга нь өрсөлдөгч компаныг нь гартаа оруулах. Харин тэр компаных нь захирлын охин нь чи байсныг би чамаас салсныхаа мэдсэн. Чамайг ашиглах гэж дахиад л чамаас зууралдаж эхэлсэн. Гэхдээ миний чамайг гэх сэтгэл эхэндээ үнэн байсан, гэтэл чи намайг хаячихсан. Ээждээ хаягдан аавынхаа дарлалд өссөн надад салалт үнэхээр хүндээр туссан" гээд тэр уйлж эхлэв. "Гэхдээ одоо би компаныг чинь авчихаад аав дээрээ нүүр дүүрэн инээмсэглэлтэй очих болно" гэв.
Тэр удалгүй нэг хүн рүү залган тэр нь аав болж таарав.
"Охин чинь миний гарт байна, компанаа надад өг эсвэл охин чинь үхнэ. Мэдээж ганцаараа ирээрэй" гэхэд тэр шууд л тасалчихав. Би өргөмөл гэдгээ мэдэх ч түүнийг ингэнэ гэж бодсонгүй.Кай инээн "чи үхэх болхоно дээ" гээд хүмүүс авчруулан тэд намайг энд тэндээс цохиж эхлэв.
Аманд минь цус амтагдан ухаан минь орж гарна.
Удалгүй хэн нэгний зогс гэсэн дуунаар тэд зогсвол энэ Жонгүг байлаа. "Түүнээс савраа татацгаа" гэхэд Кай инээн "бичиг баримт" гэхэд Жонгүг түүнийг цохиод унагаачихав.
Кай босч ирэн толгойгоо дохивол залуус түүнийг зодож эхэллээ.
"ЖОНГҮҮГ!!!"
"БОЛЬ, БОЛИОЧЭЭ, ЗОГС!!"
"Гуйя тэднийг болиул"
Нус нулимс цусандаа холилдсоор ингэж хэлвэл Кай инээмсэглэн миний өмнө тулж ирэв.