Танилцуулга

30 0 0
                                    

      Сайн байна уу.

Танилцуулга эхлэхээс өмнө нэг юм сануулах гэсэн юм. Хэрэв та ийшээ өгүүллэг гэж бодон орж ирсэн бол харамсалтай нь өгүүллэг биш. Энэ бол миний дотоод ертөнц, миний дотроо хадгалж явдаг бодол, миний туршлага, миний өнгөрсөн.

Хэрвээ өөрийгөө нэг өгүүлбэрээр илэрхийл гэвэл та өөрийгөө юу гэж хэлэх вэ?
Би лав өөрийгөө "Мэдрэмжээ дотроо л илэрхийлдэг хүн" гэж хариулах байх.

Би багадаа дуу шуутай сахилгагүй хүүхэд байж билээ. Том болохын хэрээр энэ зан минь гээгдэн дуу цөөтэй нэгэн болж хувирсан. Үүнийг анзаарсан төрөл төрөгсөд маань их гайхаж намайг харах болгондоо "Хүн ингэж их өөрчлөгдөнө гэж байдгаа" гэцгээж энэ нь намайг илүү дотогшоогоо нэгэн болоход тусалсан юм.

Эхэндээ дажгүй байсан ч сүүлдээ мэдрэмжүүд минь намайг дотроос минь барьж идэж эхлэсэн. Өөрт төрсөн мэдрэмжээ бага багаар бусдад илэрхийлэхгүй бол ямар нэгэн юм болж магадгүй гэж айдаг болсон. Тэгээд л энэхүү " 5 o'clock "оороо дамжуулан хүмүүст өөрийн мэдрэмжээ түгээхээр шийдсэн юм.

Би өөрөө өөрийгөө засах гэж хичээх болно.


______________________________

Энд бичигдэж байгаа бодрол бүгд өөрийн мэдрэмжийг өөрийн үгээр илэрхийлэх болохоор хуулбарлахгүй байхыг хүсье☮︎︎

☺︎︎Хэрвээ таньд таалагдвал намайг дэмжээрэй ☺︎︎

2020.06.25 5:13 AM Demoku

5 𝚘'𝚌𝚕𝚘𝚌𝚔 ☔︎︎Where stories live. Discover now