Jisoo's pov
"Ширтээд л баймаар түүний нүд улам л гүнзгий агуй мэт болжээ""Яг л харанхуй хэр нь нууц ихтэй буурал агуй мэт"
Би түүн рүү нүд цавчилгүй ширтсээр байснаа сая л ухаарав.
Тэгээд хоолойгоо засан харц бурууллаа.Өнөө олон хүний дуу хоолой одоо таг чимээгүй.
Үүрдийнх мэт галт тэрэгний донсолгоо ч мэдэгдэмгүй...
Би чамд ахиад л унаж тусаж байна.
Юу ярихаа мэдэхгүй байна. Гэвч ямар нэг зүйл ярих хэрэгтэй юу?
Миний хувьд зүгээр л ширтээд суумаар санагдана. Чив чимээгүй орчин чи бид хоёрт зориулагдсан мэт түнэр харанхуй бүхнийг бүрхэв.
Одоо л чих онгойлоо. Хүмүүс орилолдож байна.
"Энд юу болоод байна аа!"
Чангюн миний дэргэд тэмтэчсээр ирж суух мөчид, машинист залуугийн цээл хоолой сандралаар дүүрэн түгдрэх сонсогдов.
"Зорчигчид оо, галт тэрэгний бүхээгт техникийн алдаа гарсан учир та бүхэн сандарч тэвдэлгүй~"
Түүний хоолой аажмаар алсран холдоно.
Миний бүх л мэдрэл, гарыг минь атгасан чиний гар дээр тогтоно.
Цэв хүйтэн түүний гар, намайг цочоож орхив.
Харахгүй байгаа ч, гар чинь миний гарыг атгахдаа хичнээн сандарч буй нь мэдэгдэж байлаа.
Одоо л саналаа, чи минь харанхуйгаас айдаг шүү дээ.
Уулзаагүй удсан юм сан. Яриа ч үгүй олон жил болж.
Ой тойнд минь чиний дөлгөөхөн мишээгээд намайг тэвэрдэг байсан нь бууна.
Цахилгаан цахиж, харанхуй дэгдсэн шөнөөр хамтдаа хэвтээд ярилцдаг байснаа ч санав.
"Тийм шүү дээ, бид бие биедээ ухаангүй хайртай байсан"
Гэрэл аслаа.
Хамгийн түрүүнд би, чиний харцанд хургасан айдсыг олж харлаа.
Надгүйгээр чи хэчнээн зовоо юм бэ?
Хүмүүсийн сандралдан ярилцах чимээ бүдэгсэн, чиний л сэтгэлийн хүүрнэл миний зүрхэнд сонсогдож байна.
Нүдний буланд, гадаа аянга гялс хийв.
Харин би чиний мөрийг дэрлээд нүдээ аньсан юм.
-Санаж байна уу? Цахилгаан цахих тоолонд, бид хамтдаа хэвтээд ярилцдаг байсныг?
-Би хэзээ ч мартаж байгаагүй.
-Битгий ай даа, миний....хонгорхон Кюн~
Чи хариу хэлсэнгүй. Би өндийн чам руу харахад, чиний сайхан нүдэнд нулимс мэлтэлзэж үзэгдэв.
Би чамайг уйлуулчхав уу?
"Үгүй дээ, бидний байгаа байдал чамайг минь уйлуулсан байна"
Энэ хугацаанд хаана байсан талаар, яагаад намайг орхисон талаар би асуухгүй.
Эргээд ирсэнд чинь баярлалаа.
-Намайг уучлаарай...
Би ахиад л өндийж суув.
Тэгээд чиний нүд рүү ширтсээр, толгойгоо зөөлөн сэгсэрсэн юм.Чи ойлгосон уу? Надаас битгий уучлал гуй.
Хайрлахаа больсон хойноо ч битгий надаас уучлал эрээрэй.
Ахиад л гэрэл унтарчхав.
Түүний атгалт илүү хүчтэй болж, айдас нь ихэссэнг мэдрэхдээ миний зүрх цоо хатгууллаа.Чамайг хамгаалж чадахгүй бол, цоорсон зүрхтэй байсан ч яах вэ!
Гэсэн ч би яахаа мэдэхгүй хором хэртэй тээнэгэлзэн суусан юм.
Цонхоор тусах гэгээн дунд сарны туяа огтоос үзэгдэхгүй аж.
Харин тэнгэрийг бүрхэж, айдаст автуулсан том хар үүлс цахилгаан гялбуулах нь хэн ч сүрдмээр харагдана.
Гэтэл, галт тэрэг хүчтэй донсолж, бүх л зүйл хөмрөөд ирэв.....

YOU ARE READING
《The train》
KurzgeschichtenУг бичвэрт гарах дүрүүдийн зан араншин зуун хувь хийсвэр тул, ямар нэгэн шүүмж хүлээж авахгүйг анхаарна уу.