T h i r d

37 15 20
                                    

Changkyun's pov

Чиний царайг хараад ертөнц зог тусах шиг болсон ч, төд удалгүй гэрэл гийх шиг л болсон юм.

Арай хийн хэдэн үг хэлээд, бушуухан суухын түүс боллоо.

Арваад жил уулзаагүй юм байна.

Хэр байсан бол?

Хичнээн хэцүү байсан бол? Жаргалтай байхдаа уруулаа эмэрдэг зуршил чинь хэвээрээ болов уу?

Хэцүү байхдаа өмссөн хувцасныхаа хормойн оёдлоор оролддог чинь бас хэвээрээ юу?

Миний мэдэх чи хичнээн өөрчлөгдсөн бол?

Намайг бүхнээ хаяад явахад чи минь зөндөө уйлсан уу?

Надаас асуухыг хүсэхгүй байна гэж үү? Яагаад алга болсныг.

Яагаад одоо л уулзаж байгаагаа.

Чи юу ч мэдмээргүй байна гэж үү?

Айдас.

Түнэр харанхуй бүхнийг бүрхэв.

Хар багаас л тархийг минь иддэг байсан аймшиг дахин ирэх нь тэр. Хүмүүс хашхиралдаж, элдэв бусын чимээ чихнээ дуулдах юм.

Тархи дүйрч, хатгуулан өвдөх боловч шүд зуун тэмтэчсээр түүнийхээ дэргэд суулаа.

Яг л ингээд, чиний хажууд суухад бүх л ертөнц амар амгаланг олдог гэлтэй...

Гэрэл асав. Бүх зүйл байр байраа олох шиг санагдаж, би түүн рүү харлаа.

Харц тулгаралт.

Чамд мэдрэгдэж байна уу? Миний сандрал, бас айдас.

Чамайг хайрлаж чадахгүй алдах вий, гомдоох вий гэсэн бодлоосоо болж орхисонг минь асуухгүй юм гэж үү?

Ахиад л цахилгаан цахина. Ахиад л айдаст автана.
Тэнгэрийг урж хорт гэрлээрээ цацрахдаа, сэтгэлийн минь хаа нэгтээ ниргэчхээд одох аянга чи юутай гаслант үзэгдэл вэ?

Түнэр харанхуйд автуулчхаад, гэнэт хүчтэй гэрэл гялбуулагч тэнгэр гэгч нь айдсын эхлэл ч юм шиг санагдах....

Аймшигтай тэр аянга цахих үзэгдэл миний тархийг хуваах мэт л болж, нүдээ ч цавчиж чадахгүй харсаар ахуйд чи ам нээсэн юм.

-Санаж байна уу? Цахилгаан цахих тоолонд, бид хамтдаа хэвтээд ярилцдаг байсныг?

-Би хэзээ ч мартаж байгаагүй.

-Битгий ай даа, миний....хонгорхон Кюн~

Одоо ч намайг "Хонгорхон Кюн" гэж дуудахдаа эргэлздэггүй хэрэг үү?

Одоог хүртэл тэр үеүдээ хором ч мартаагүй гэж үү?

Өөрийнхөө учрыг ч олж дийлэлгүй, чамайг хамт хаяад явсанд минь уучлаарай. Өдий хүртэл холбоо ч барилгүй, өнөөдөр л ирснийг минь бас уучлаарай.

Хайрлахаас айж, чамаас зугтааж, айдсаар өөрийгөө тусгаарлаж амьдарсныг минь ч бас уучлаарай, хайрт минь.

-Уучлаарай...

Тэр толгойгоо зөөлөн сэгсрэн, инээмсэглэж байв.

Ахиад л гэрэл унтарчихлаа.
Бүх л бие минь дарамт гээчийг мэдэрнэ.

Гарнаас чинь л атгаад сууя. Тэгвэл айхгүй юм шиг байж чадах бололтой.

Хамтдаа ганц удаа л суучхая. Тэгвэл дараа нь ч жаргалтай байж чадах бололтой.

Нүдээ тас аниад, гараас чинь тас атгаад, чиний л үнэрийг мэдэрч суух нь надад айдасгүй ертөнцийн хэлтэрхий байлаа.

Энэ л үед анх удаа бодож эхэллээ, энэ харанхуйг үүрд үргэлжлээсэй гэж....

Гэтэл, галт тэрэг хүчтэй донсолж, бүх л зүйл хөмрөөд ирэв.....

《The train》Where stories live. Discover now