Author's pov
Гэтэл, галт тэрэг хүчтэй донсолж, бүх л зүйл хөмрөөд ирэв.....Галт тэрэгний бүхээгт гарсан осол тоормосыг удирдлагагүй болгожээ.
Хоёр гурван өдрийн турш орсон борооны уршиг, төмөр замыг гулгаатай болгож, улмаар тоормосгүй галт тэрэг замаас хазайн уулын бэл уруу өнхрөх нь тэр.
Галт тэрэг доторх хүмүүс хэдийнэ хорвоог орхижээ...
Цэл залуухан, хийж бүтээх эрмэлзэл дүүрэн оргилох залуус...
Хорвоогийн сайханг муухайтай нь холин амталж ирсэн буурай...
Алаг үрийнхээ бяцхан зүрхний цохилтыг мөч бүхэнд мэдрэн, уулзахын хүслэн болсон залуу ээжүүд....
Хонгорхон үртэйгээ уулзаж, хамтдаа тоглохоор яарах аавууд....
Хамгаас илүү хайрлаж арван жилийг үдэхдээ, ахин учрал нь ийм золгүй байх юм чинээ санаагүй хөөрхий бүсгүй....
Айдсаа амьдралаараа сольж, хайраасаа зугтаан өдийг хүргэхдээ, зүрх шимшрэм гаслант шан хүртсэн өрөвдөлтэй залуу....
Хэдэн хэсэг болон бутарсан, хаа сайгүй цөмөрж яз явсан галт тэрэгний хорин зургаан бүхээг....Хэсэг бүртээ олон гэрэлт ирээдүйг тээж явсан галт тэрэгний залуу машинист болон залуу үйлчлэгч нар....
Энэ л өдөр бүгд хамтдаа харанхуй үүлст тэнгэрийн дор уй гашуунт амь насаа зольцгоов.
Тус явдлыг харсан хэн бугай нь ч айдас нь нүднээ хургаж, зүрх нь чихнээ гарч ирэх мэт цохилж, олон олон амьдраагүй аз жаргалын төлөө, бурхныг хараан зүхэх байсан буй за.

YOU ARE READING
《The train》
KurzgeschichtenУг бичвэрт гарах дүрүүдийн зан араншин зуун хувь хийсвэр тул, ямар нэгэн шүүмж хүлээж авахгүйг анхаарна уу.