Л

1.4K 216 6
                                    

---Жонгүг

Хаан бид хоёрын яриаг Ким сайд сонсчихсон. Тэгэхээр Тэхён ах ч бас намайг ханхүү гэдгийг мэдсэн байж таарна. Тэр намайг орхих болов уу? Эцэг эх шиг минь тэр ч бас орхиод одох болов уу?

Хөлийн чимээгээр сандарсандаа хадны ард орон нуугдлаа. Түүнтэй нүүр тулахад би хэтэрхий хулчгар байна. Дотор харлуулж, зүрх өвтгөсөн үгсийг дахин сонсох тийм зориг надад байхгүй шүү дээ...

"Жонгүг, гараад ир... Гуйя надад чи хэрэгтэй байна!" ахын хоолой цахиртаж, уйлж байгаа нь харанхуйд бүдэг бадаг үзэгдэв. Та ч бас надад хэрэгтэй байна, ах аа...

Эцэст нь би түүн рүү гүйх шахам очиж, мөрөөр нь гараа давуулан тэвэрлээ. Худлаа ярьсанд уучлаарай, ах аа. Түүний гар цээжээр минь хариугүй бяцалчих аятай чангаар тэвэрч, мөрөнд минь нүүрээ наав.

"Надад нуухаас өөр арга байгаагүй..."

Уучлалт гуйхын оронд шалтаг тоочин буй өөрийгөө үзэн ядах шиг...

"Жонгүг аа, надтай хамт үлдэж чадах уу?"

Та чинь юу асууна вэ? Тантай л хамт байна гэвэл тэр муу хааны суудалд нь суусан ч яахав. Бие сэтгэл минь таны дэргэд байх аваас Жон Жонгүгийн оршихуй биелэлээ гэсэн үг.

"Таны дэргэд л үүрд байхыг хүсч байна."

"Тэгвэл нар мандахаас өмнө Ханьяаны усан онгоцны боомт дээр уулзацгаая. Хэрэгтэй зүйлсээ бүгдийг нь аваарай."

"Бид зугтах юм уу?" миний асуултанд тэр үл мэдэг толгой дохиод духыг минь үнэрлэлээ.

---

Үүр цайж чадахгүй, чүү ай гэгээ орж, юмс харагдахтай болж ирэхэд бид зэрэг шахам Ханьяаны боомт дээр ирлээ. Хол замд гарах учраас хэн хэн нь энгийн нэг даавуугаар урласан ханбук өмсөж, зузаан гутал углажээ. Ах намайг чимээгүй байхыг сануулаад, сүрлэн байшингаас модон завь, сэлүүртэй гаргаж ирэн усанд тавив. Тэгээд бүрэн бүтэн байдлыг шалган, олс, хоёр тохой хэрийн урттай хуурай хар мод ч бас хэд хэдийг хийлээ.

"Сууцгаая."

Би боодолтой зүйлсээ өвөр дээрээ тавин завины урд хэсэгт суух бол, Тэхён ах миний өөдөөс харан сууж, сэлүүрээрээ завийг хөдлөхөд дэм өгч байв.

Хязгаар нь үл харагдах энэ их усны цаад эрэгт гарч чадвал бид Хятад улсад очино гэсэн үг.

"Бид одоо ингээд дүрвэж байна гэсэн үг үү?"

Тэхён ах толгой дохьсноо

"Улс орон энхийн цагт биднийг дүрвэсэн гэж хэн ч төсөөлөхгүй. Айгаагүй биз дээ?" гэх нь тэр.

"Та байгаа болохоор, анх удаа л ийм амгалан тайван байж үзэж байна."

Бид хоёул зөөлхөн мишээлээ.

"Бид одоо Хятадад очоод агуйд амьдрах уу? Эсвэл модон дунд байшин бариад амьдрах уу?" гэж намайг асуухад ах хамраа үрчийлгэн бодсоноо

"Усан доор амьдарна." гээд тас тас хөхрөв.

Үүр цайж эхлэх үед бид хэдийн Ханьяаныг харагдахгүй болох хүртэл холджээ.

|Ер нь тэгээд амьдрал баялаг шүү дээ миний хүүхдүүд.

•Naughty BF•||Taekook\Completed\Where stories live. Discover now