"Ноёнтоон сэрээрэй"
Хэн нэгэн ийн хэлээд намайг сэгсэрхэд нойрмоглосоор нүдээ нээлээ.
"Яасан?"
"Эзэгтэй таныг 10 минутын дараа нэг давхарт бэлэн бай гэсэн" гэхэд одоо ч нүд минь аниалттай байх бөгөөд "Үгүй гэж хэл" хэмээгээд эргэн хэвтлээ.
Удалгүй нэг гар орж ирэн хөлнөөс минь татсаар орноос унагачхав.
"Хэн бэ!"
Орилсоор нүдээ нээхэд Риа орны хажууд зогсож байлаа.
Өмнөх шигээ хүйтэн төрх гарган зогсож байсанд нуруугаар хүйт даах шиг болов.
"Яах гээв?"
Тэрр хөмсөг зангидаад "Би чамайг 10 минутын дараа бэлэн бай гэсэн! намайг үл тоогоод байна уу?"
"Надаар бас яах гээд байгаа юм?"
"Хувцсаа соль"
Ямар ч хувиралгүй хөндий хэлэхэд нь айдас төрөн бушуухан бослоо.
Уурыг нь хүргээгүй байгаа дээрээ хурдхан шиг хувцсаа солих минь.
Өнөөдрийн хувцаслалтаараа цэнхэр жинс, цагаан футболк, шар гутал сонгон өмсөөд хашааний гадаа гарахад Риа машиныхаа хажууд зогсож байв.
Тэр уранхай загвартай хар өнгийн жинс, улаан топ, цагаан пүүз өмссөн байсан нь намайг амаа ангайхад хүргэв.
Өмнө нь байнга албаны хувцастай хардаг байсан болохоор их шинэлэг санагдлаа.
Нэмж хэлэхэд тэр үнэхээр хөөрхөн харагдаж байсан юм.
"Бас юу гөлөрчхөв өө хурдал"
Риа ийн хэлээд машиндаа суухад би шүлсээ залгиад хажууд нь суулаа.
Явсаар удалгүй томоохон дэлгүүрийн хажууд зогсов.
Машинаас буусан дариудаа би уулга алдлаа.
Бурхан минь энэ чинь Солонгосын топ тавд ордог дэлгүүр шдээ.
Риа залхсан бололтой эвшээгээд "Хурдлаач" гэсээр түрүүлэн дэлгүүр лүү орлоо.
Дэлгүүрт ороод дахиад л уулга алдав.
Гэхдээ Риагын харш ч бас үүнээс дутахгүй сайхан болохоор тийм ч их гайхсангүй.
Магадгүй дассан бололтой.
Өдрийн 14 цаг болж байхад дэлгүүрт ажилчид бас Риа бид хоёроос өөр хэн ч байсангүй.
"Риа энэ дэлгүүрт хүн үйлчлүүлдэггүй юм уу?
Хэмээхэд тэр ёжтой инээн "Би түрээсэлчихсэн юм" гэлээ.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©