9.

1.2K 172 3
                                    

Ria P.O.V

Жонгүгийг зайрмаг авахаар явсны дараа мөрөө давуулан арагш харвал түрүүнээс хойш дагасан хүмүүсийн сүүдэр харагдлаа.

Халаасандаа байх буугаа шалгачхаад тэднийг анхаарлаа сарниулах зуур ойрхон байх булан руу очин зогслоо

Бас ямар новшийнх нь хүмүүс вэ?

Нууцаар хартал бараг л хорь гаран хүмүүс байв.

Шарх эдгэрээгүй байхад хамаагүй хөдөлвөл сэдрэх байх даа.

Удалгүй хэн нэгэн миний нэрийг чангаар дуудан орилоход духаа алгадлаа.

Хараал ид гэж.

Хурдхан шиг түүний амийг даран булан руу шахаад бэлхүүсэндээ тогтоосон хутгаа гаргаж өгөөд өнөөх хүмүүс рүү явлаа.

Надад арван сум байна. Оновчтой буудаж чадвал үлдсэн аравтай нь нүцгэн гараараа зодолдох нь дээ

Өнөөх залуусын урд очоод "Захиалагчаа хэл тэгвэл амьд үлдээе" хэмээн ёжилсоор хэлэхэд нэг нь шүлсээ хаяаад "Өөрөө амьд үлдэхээ л бод" гээд над руу дайрав.

Өнөөх залууг өшиглөөд дээр нь гаран хэд хэд хүчтэй цохиход араас нэг гар орж ирэн намайг боолоо.

Дээш босон агаар дээр эргээд боолтноос гаран өнөөх залуугийн хөл рүү буудав

Есөн сум үлдлээ.

Тэр орилсоор доош унахад гарт нь байх төмрийг аваад арагш харан над руу гэтэж байсан нэгнийх нь толгой руу цохьлоо.

Агаар дээр эргэлт хийн хоёрынх нь цээж рүү хүчтэй өшиглөж чадав.

Нэг нь над руу хутга барин дайрахад бултан ард нь гарсан ч тэр маш хурдтайгаар эргэж харан гарыг минь хөнгөхөн зүслээ.

Түүнийг хүчтэй шанаадчхаад анхаарал нь сарних зуур өшиглөн унагаад намайг тойрох арав гаруй залуус руу ёжтой хараад "Хүрээд ир" хэмээн ориллоо.

Хэн нэгэн хөлийг минь барин өргөсөнд тэнцвэр алдан унах шахсан ч нөгөө хөлөөрөө жийн газар унасан хутгийг аваад гаранд нь зоов.

"Риа ардаас чинь" Жонгүгийг ийн орилоход би уурлан түүн рүү харлаа.

Нуугд гээд байхад.

Анхаарал сарнисныг минь ашиглан хэн нэгэн гэдэс рүү минь хүчтэй өшиглөчхөв.

Гэдсэндээ хүрэхэд гарыг минь улаан цус будлаа.

Хараал ид оёдол задарчихлаа.

Аймшигтай ихээр өвдөж нүд бүрэлзэхэд буугаараа дайрсан болгоных нь толгойд сум зоогоод арагш харахад Жонгүг руу гурав нь очиж байв.

Түүний гар чичирж хутгаа чанга атгасан байлаа.

Арай ядан тэдний араас очоод Хоёрыг нь хүчтэй цохиод Жонгүгаас хутгийг нь аваад үлдсэн нэгнийх нь хэвлийд хутгаллаа.

"Жин-ыг дууд хурдал" Жонгүгд ийн хэлээд үлдсэн хүмүүсийг зохицуулахаар явав.

Таван хүн үлдсэн байх бөгөөд би дийлэхгүйгээ мэдэж байлаа.

Жиныг иртэл тэсэх хэрэгтэй.

Гурав нь урдаас харин хоёр нь ард талаас дайрахад бултаж чадсан ч хүчтэй цохилт ирэн газарт уналаа.

Босоход эргэн тойронд хүмүүс тойрон зогсоод утсаа гаргаж ирэн зарим нь бичлэг хийж зарим нь цагдаа, эмнэлэг дуудаж харагдана .

"Яг одоо бүгд утсаа далд хий."хэмээн буугаа тэд нар луу чиглүүлэхэд айсан бололтой бүгд утсаа цааш хийв.

Удалгүй Жин ирж тэднийг зохицуулах үед би Жонгүгаар түшүүлсээр машинд суулаа.

Жонгүгийн нүдэнд нулимс цийлэгнэн "Зүгээр үү?" хэмээн шарх руу минь харж чадахгүй байв.

"Хурдан эмнэлэг яв"

" Ху-хувийн эмнэлэг рүү чинь үү?
гэж хэлээд гар нь салганаад жолоогоо барьж чадахгүй байлаа.

"Бурхан минь тайвшир Жонгүг би зүгээр. Машиний ослоор үхмээргүй л байна шүү" хэмээхэд тэр гүнзгий амьсгаа аван гайгүй жолоодсоор эмнэлгийн гадаа зогслоо.

Шархаа дарсаар арай гэж үүдээр ортол нүд харанхуйлан унах нь тэр.

-

Нүдээ нээн огцом босохдоо шархаа хөндчхөв.

Дуу алдан шархан дээрээ дартал Жин орж ирлээ.

Хөмсгөө зангидсан байхыг нь хараад өөрийн эрхгүй шүлсээ залгичхав.

Тэр гүнзгий амьсгаа аваад "Эмнэлгээс гараад хоёр ч хоноогүй байж хорь гаран залуустай зодолдож нэмж шарх авдаг чам шиг хүн байна уу" гэхэд би толгой сэгсэрлээ.

"Орой уулзалттай чи явах хэрэггүй"

"Би явах болно" хэмээхэд Жин над руу нүдээ улам онийлгон харав.

"Яаж ийм биетэй явах гээв?"

"Тэр хүмүүсийг хэн явуулсныг олох болно. Хэрвээ би очихгүй бол тэд нар бүр ч их баярлах байлгүй. Заавал очно" хэмээгээд шүд зуухад тэр санаа алдлаа.

"Бид хэн явуулсныг олох гэж хичээж байгаа. Энэ удаад л өнгөрөөчих чи энэ маягаараа байвал тэмцээнд ч орж чадахгүй. Магадгүй хэн нэгэн нь чамайг тэмцээнд оруулахгүйн тулд арга сэдээд байх шиг байна" гэхэд би санал нэгдэн толгой дохилоо.

"Тэгсэн ч би оролцох болно. Өөр яриа байхгүй Жин"

Намайг ийн шийдэмгий хэлэхэд тэр бууж өгсөн бололтой санаа алдав.

"За яахав харин болгоомжтой байна шүү"

Удалгүй хаалга дуугаран Жонгүг орж ирлээ.

"Зүгээр үү?" түүнийг ийн санаа зовсон байдалтай асуухад би хальт инээвхийллээ.

"Ганц шарх юу ч биш"

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now