10.

1.2K 169 6
                                    

Jungkook POV

Орой уулзалттай гэсэн болохоор усанд орчхоод өнөөх хослолыг өмсөөд тусгай ажилчдаар үсээ янзлууллаа.

Төд удалгүй Риа ирэв.Царай нь сайнгүй харагдаж байсан ч өнөөх ширүүн харц нь хэвээрээ байлаа.

Царай нь сайнгүй харагдаж байсан ч өнөөх ширүүн харц нь хэвээрээ байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Яасан дуралчихсан уу?"

Намайг түүн рүү гайхан харах зуур тэр ийн ёжилсоор хэлэв

"Чамд лав биш"

"Хэн надад гэсэн юм?"

Түүнийг инээсээр хэлэхэд би бантсандаа хоолойгоо заслаа.

Цаг болоход харшийн гадна байх машинд суув.

Риа бид хоёр нэг машинд суусан бөгөөд араас арав гаруй машин дагаж байлаа.

"Танхимд орох мөчид бүгд чамайг сонжин харах болно. Үг үйлдэл бүрээ хянаарай" гэхэд нь би толгой дохин өөр зүйл хэлсэнгүй.

-

Удалгүй томоохон харшийн урд зогсоход гадаа нь маш олон машинууд байх бөгөөд сэтгүүлчид хүртэл иржээ.

"Улаан хивсний ёслол биш дээ ямар" намайг ярвайсаар хэлэхэд Риа

"Тэрнээс чинь том ёслол" хэмээв.

Дотор орох төдийд хүйтэн уур амьсгал мэдрэгдэж бүгд л бие бие рүү гээ худлаа инээж сонжин харж байлаа.

Риа тэдний голоор алхахад бүх хүмүүсийн харц бид хоёр дээр тусаж дээрээс доош цоолох нь уу л гэлтэй харж хоорондоо шивнэлдэж эхлэв.

Риа ч мөн тэднээс дуталгүй худал инээсээр ширээн дээрээс хоёр хундагатай дарс аван нэгийг нь надад өглөө.

"Мансууруулах бодистой болохоор хэт их бүү уугаарай" хэмээв.

Удалгүй тас хар хослол өмссөн царайлаг залуу биднийг чиглэсээр ирлээ

"Ямар хүндтэй зочид ирээ вэ? " хэмээгээд над руу харав.

Риа ёжтой инээн "харин л дээ чам мэтийн амьтад ирэхийг мэдсэн бол зүглэх ч үгүй байсан юм"

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now