1.

70 10 11
                                    

Машинууд ганц хоёроороо цувран явах хэдий ч хааяа хааяахан дуут дохио нь чихэнд сонстож, анх удаа л амсаж үзэждээ гэж бодохоор залуу охид сугтуу клубээс гаран энд тэндгүй орилоно. Энэ чинь шөнө билүү өдөр билүү гэж андуурахаар Каннам дүүрэгт хүний хөл ер тасрахгүйдэг шүү.

Гадаа ч эд сайхан амьдрал өрнөх бол олноор сүндэрлэсэн тансаг хотхоны гурван өрөө байранд залуу бүсгүй ямар ч мэдрэмжгүй нэг тийм, жихүүдэс төрүүлэм харцаар тааз ширтэн хэвтэнэ. Хажууд нь ч урлагийн бүтээл гэж шүүрс алдамаар халуухан төгс залуу хэвтэх ч аль хэдийн гүн нойрондоо бөх гэгч нь автжээ.

Энэ гэрт чимээгүй байдал удаан өрнөсөнгүй ээ. Бүсгүйн утасны дуудлага хэтэрхий чанга дуугарсан залуу хос цочин хөдөлцгөөв.

"Байна!" хэмээн бүсгүй ярих бөгөөд их цоглог хоолойтой юм аа.

"Юу? За,.. Би одоо очлоо." гэж орилох шахуу хэлээд орноосоо өндийн хувцаслаж эхлэв.

- хайр аа, юу болов? гэсээр нойрмог залуу нүдээ нухлан асуувал бүсгүй түүний урд очин суугаад

- Ж-Жимин амьд байгаа гэнэ. Биш ээ, түүнийг олсон гэнэ ээ! гэж дуу шуу болон баярлан хэлчихээд ширээн дээрээс машиныхаа түлхүүрийг шүүрэн аваад гарч одов.

Бүсгүй Жимин гэгчийг олсондоо чухам яагаад баярласныг мөн царайлаг залуу яагаад санаа алдан нүдэндээ нулимстай үлдсэнийг тэр хоёроос өөр хэн ч үл мэднэ.

Тэртээ гэж ярихад хэтэрхий ойрхон хугацаа ч би чухам энэ үгээр найзуудын дунд болсон адармаатай хайрын түүхийг өгүүлэн ярьж өгмөөр байна.

Тэртээ 17 жилийн өмнөөс эхэлсэн түүх бөгөөд Жимин, Жонгүг гэх хоёр хөвгүүд үнэхээр дотно найзладаг байжээ.  Дөнгөж арван тавхан настай хэдий ч амьдрал гэгчийг яс махандаа тултал мэдэрсэн тэд хэн хэнийхээ туулсан замыг мэддэг болохоор бие биенээ хүндэлж, найзын хувиар хайрлаж явдаг байв. Олсон бүхнээ хувааж, маргалдах үедээ буулт хийдэг тун ч сайхан нөхөрлөлийг нь дөнгөж шилжиж ирсэн Бора гэх охин дуусгавар болгоно гэж даанч  мэдээгүй. Яагаад вэ? гэж үү? Тэд хоёул өнөөх охинд анхны харцаар дурлачихсан болохоор...

---

Fake or real love ||MGLWhere stories live. Discover now