Багтай нэгний царайг харах гэж байтал Риа миний урдуур орон өшиглөн унагалаа.
Тэр хурдхан босч ирээд зугтах гэхэд Риа түүн рүү хутга шидтэл зүүн хөлийг нь зүсчих нь тэр.
Өнөөх хүн шархаа барьсаар зугтахтай зэрэгцэн гэрэл асав.
Намайг гайхан зогсох зуур Риа
над руу ширүүн хараад "Үхэхийг хүсээ юу!" хэмээлээ."Ж-жимин мөн биз дээ"
Түүний үгийг тоолгүй ийн хэлэхэд тэр мөрөө хавчлаа.
"Мөн байсан ч юу гэж? Жимин чиний хувьд хэн юм"
"Миний хамгийн сайн найз байгаа юм" гэхэд тэр шоолонгуй инээн "Хөөх тийм шүү Жимин бол сайн найз" хэмээн ёжлоход би түүн рүү муухай харав.
"Та нар Жиминийг таньдаг биз дээ? Түүн шиг гэнэн хүнийг битгий энэ бохир зүйлтэйгээ хутга" гэхэд тэр улам чанга инээгээд "Яахав таньдаг байсан гэхэд болно. Тийм ээ тэр сахиусан тэнгэр шиг гэнэн хүн" гэсээр цааш алхахад би муухай царайлсаар араас нь дагалаа.
Ёслол болж буй танхимаас гарахад Жин Намжүүн ах хоёр ирэн "Зүгээр биз дээ та хоёр? Хэн нэгэн санаатай тог тасалсан бололтой бас хэд хэдэн хүмүүс шархадсан байна" хэмээхэд Риа толгой дохин машиндаа суулаа.
"Би хэд хоног гэр лүү гээ явж болох уу"
би түүний хажууд суун ийн асуухад тэр над руу гайхан харав.
"Зугтахгүй ээ хүсвэл туслахаа цуг явуулсан ч болно. Ээжтэйгээ уулзмаар байна" гэхэд тэр бодож буй бололтой хэсэг чимээгүй байснаа толгой дохилоо.
Ашгүй дээ
Бид хоорондоо дахиж юм ярилгүй явсаар харшийн гадна зогслоо.
"Маргааш яваарай. Би туслахдаа хэлчихье" тэр ийн хэлээд өрөө рүү гээ явав.
Ядарч байсан тул орон дээрээ хэвтэх төдийд нүд анилдан унтлаа.
-
Өглөө хэн нэгэн хөлнөөс татан унагахад ярвайсаар сэрэв.
"Буудаж байсан ч сэрэхгүй хүн юмаа" гэхэд би түүн рүү муухай хараад "Дандаа хүн унагааж байх юм. Би ямар эд бараа юу" хэмээхэд Риа инээгээд "Хурдан нүүр гараа угаагаад доошоо буугаад ир" гэсээр гарлаа.
Усанд орчхоод арай гайгүй хүн төрхөндөө орон доош буулаа.
Гал тогооноос хоолны үнэр үнэртэхэд гэдэс дуугарав.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©