12.

1.1K 161 16
                                    

"ЮУ!"

Намайг түүн рүү орилоход тэр шал ширтсэн чигтээ "Тийм ээ үнэн. Чамайг авах гэж очсон юм" гэлээ.

"Хараал ид гэж чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов?"

"Тэгээд зүгээр хараад суух байсан юм уу?" хэмээн ориолоход нь би чимээгүй боллоо.

"Уучлаарай миний буруу. Хөл чинь зүгээр үү цуг эмнэлэг явах уу?" хэмээхэд Жимиэ инээгээд "Хэрэггүй ээ ээжтэйгээ байх цагаас чинь хороогоод яахав. Явах үед чинь ирье" хэмээн гаравч

Жимин ёслол болсон газрыг яаж мэддэг билээ? тэр чинь нууц биш бил үү?

Хүссэн болгон нь тэр том ёслолд очоод тог тасалж чадахгүй шдээ.

Олон зүйлийг бодож хэвтсээр байгаад унтчхав.

Өлссөнөөсөө болоод сэрэн цаг харвал хэдийн хорин хоёрийг зааж байлаа. Биед эвтэйхэн хувцас өмсөөд доош буутал ээж зочний өрөөнд зурагт үзэн сууж байснаа намайг харан босч ирэв.

"Миний хүү сэрчихсэн үү? Ээж нь хоол халаагаад өгье" гээд гал тогоо руу явахад би түүний араас алхан ширээнд суулаа.

Хаалга онгойх дуугаар арагш хартал тэр хүн зогсож байв.

Эцэж ядарсан царай дээрээс нь нүднийх нь доогуур татсан хөх зураас. Яасан их царай алдаа вээ?

"Ж-жонгүг" гэхэд нь түүн рүү харсангүй.

Ээж инээх аядаад "Хөгшөөн хүү ирсэн хувцсаа солиод хүрээд ир" хэмээв.

Намайг босох гэтэл ээж гарнаас татлаа.

"Миний хүү аавдаа гомдох нь аргагүй ээ. Гэхдээ аав чинь чамд ямар их хайртайг мэднэ биз дээ. Тэр буруугаа ухаараад ажил хийж байгаа" гэхэд нь юм хэлэлгүй буцан суулаа.

Тэр хүнээс болж бохир зүйлстэй хутгалдсанаа бодохоор үзэн ядахгүй байж чадахгүй нь.

Удалгүй тэр ирж ширээний ард суулаа.

"Сайн байсан биз дээ"

Доош ширтсэн чигтээ ийн хэлэхэд нь золтой л чанга инээчихсэнгүй.

"Тийм ээ үнэхээр сайн байлаа, таны ачаар" намайг ёжлон ийн хэлэхэд тэр санаа алдан "Уучлаарай аав нь заавал өрөө төлөөд чамайг авчрах болно"

"Аав гэж хэлэх эрх таньд байхгүй байх аа? мөрийтэй тоглоомны чинь золиос болсондоо баяртай байна"

Ширүүн харан ийн хэлээд бостол ээж миний гарнаас татлаа.

"Гурав хоногийн дараа явах болохоор аль болох тааралдахгүй байцгаая" хэмээгээд өрөө рүү гээ явав.

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now